ЗАСАГ ДАРГА

ЗАСАГ ДАРГА

ТӨВ АЙМГИЙН БОРНУУР СУМЫН ЗАСАГ ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

засаг дарга

Мэдээллийн технологи өндөр хурдацтай хөгжиж буй энэ эрин цагт Эрхэм та бүхэнтэй цахим интернетийн орчинд уулзаж байгаадаа нэн таатай байгаагийн ялдамд Та бүхэндээ төв нутгийн ажилч хичээнгүй уугуул суугуул иргэд, манай сумтай амьдрал, ажил үйлсээрээ холбогдсон олон түмэндээ энэхүү цахим хуудсаар дамжуулан БОРНУУРЧУУДЫНХАА өмнөөс чин сэтгэлийн хүндэтгэл өргөн мэндчилгээ дэвшүүлье.

Хөгжил дэвшлийн шинэ зуунд үзэсгэлэнт сайхан байгаль, уул ус, ургамал жимс, ан гөрөөс, араатан жигүүртний өлгий болсон өгөөж баян, өргөн дэлгэр нутагт амьдардаг, бид бүхний бахархал болсон урлаг спорт, хөдөлмөр бүтээл, эрдэм судлалын олон арван гавъяатан, алдартнуудтай төрөлх нутгийнхаа нийгэм, эдийн засгийг цэцэглүүлэн хөгжүүлж, ард иргэдийнхээ ажил амьдарлыг тогтвортой сайжруулж, улс орны маань хойч үе, ирээдүй болсон хүүхэд залуучуудынхаа боловсрол, хүмүүжилд онцгой анхаарч, хөдөөд жижиг дунд үйлдвэр хөгжүүлж, ажлын байр шинээр бий болгон өрхийн амжиргааны чадавхийг дээшлүүлэхийн төлөө төр захиргааны байгууллага онцгой анхаарч ажиллах болно.

Өлзий хишгээ хайрладаг өгөөж ээлтэй Борнуур нутгаараа овоглож явдаг та бүхэндээ эрүүл энх, тэгш дүүрэн, дэлгэр баян, сайн сайхан аж төрөхийн ерөөлийг өргөн дэвшүүлье.