СУМЫН ЗАСАГ ДАРГЫН
ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА
БААТАРЫН ГАЛБАДРАХ

галбадрах

1992 онд Монгол улсын “Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хууль шинээр батлагдсантай холбогдон Нутгийн захиргааны байгууллагын бүтэц зохион байгуулалтанд өөрчлөлт орж, сумын АДХГЗахиргааг сумын Засаг даргын үйл ажилагаагаа явуулахад нь мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, дэвшүүлсэн хөтөлбөр, зорилтыг хэрэгжүүлж ажиллах үүрэг бүхий Засаг даргын Тамгын газар болон шинэчлэгдэн байгуулагдсан юм. Үүнээс хойш тус сумын ЗДТГазар нь сум орон нутгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх, төр засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэн сурталчлах, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, сумын ИТХурал, Засаг даргад туслах, шаардлагатай мэдээллээр хангах, албан бичиг хэргийг хөтлөх, иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, санал гомдлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах, ИТХурлын хэвийн үйл ажиллагааг хангаж, аж ахуйн талаар үйлчлэх чиг үүргээ амжилттай хэрэгжүүлж ирлээ.

Одоо тус сумын ЗДТГазар нь Санхүү тасаг, Мал эмнэлэг үржлийн тасаг, Байгаль орчин, Нийгмийн бодлого, ХЭЗ ажилтан, газрын даамал, нийгмийн даатгал, хөдөлмөр халамж, татварын байцаагч, улсын бүртгэгч, ОНИМТөв, Архив бичиг хэргийн эрхлэгч, үйлчлэгч, нярав, жолооч, жижүүр гэсэн албан хаагчтай төрийн үйлчилгээг ард иргэдэд хүргэж байна.

Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд Өгөөмөр, Мандал, Бичигт, Нарт гэсэн 4 багтай.