ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

   DSC0015

Монгол орны дөрвөн зүг, найман зовхис болон дэлхийн өнцөг булан бүрт амьдран сууж буй тус сумын уугуул иргэд, манай суманд ажиллаж, амьдарч байсан бүх хүмүүс тэдний үр хүүхдүүдэд сумынхаа түүхт 80 жилийн ойн баярын мэндийг хүргэж эрүүл энх аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж мэндчилье.

Сумын ард иргэдийнхээ итгэлийг хүлээж сонгогдон байгуулагдсан сумын ИТХурал, Засаг даргын бүрэн эрхийнхээ хугацаанд баримтлан ажиллах бодлогын баримт бичгүүдээ батлан хэрэгжүүлж, сумын баялаг бүтээгчдийг дэмжих, үйлдвэрлэл үйлчилгээг өргөжүүлэн хөгжүүлж, сумын эдийн засгийн өсөлт, бүтцийг сайжруулах бодлогын зорилтыг дэвшүүлэн, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж тодорхой үйл ажиллагаа явуулж ирлээ.

Бид 80 жилийн түүхтэй Борнуур сумаа цэцэглүүлэн хөгжүүлж, ард иргэдийнхээ хамтын хүчээр их бүтээн байгуулалтыг бий болгохоор зорин ажиллаж байна.

Өгөөж баян Борнуур сум маань өргөжин хөгжиж та бүхний санасан бүхэн сэтгэлчлэн бүтэж, сайн үйлс болгон дэлгэрэх болтугай.

Төв аймгийн Борнуур сумын ИТХурлын дарга

Боржигон овогт Төмөрчөдөрийн Должмаа