Мал эмнэлэг үржлийн тасаг

МАЛ ЭМНЭЛЭГ ҮРЖЛИИН ТАСАГ

мэүтасаг

Монгол Улсын Их Хурлын 2010 оны 23-р тогтоолоор батлагдсан “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор сумын Засаг даргын 2010 оны 306 тоот захирамжаар Мал эмнэлэг үржлийн тасаг 3 орон тоотойгоор байгуулагдсан. Малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн буюу тасгийн даргаар Ц.Болормаа, газар тариалан жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн-Д.Алтан-Онц, МАА-н үржил, бүртгэл хариуцсан мэргэжилтэн-Б.Энхбаяр \2011-2014\, Г.Цэрэнлхам \2017 оноос\ ажиллаж байна.

МЭҮТасаг нь төрөөс ХХАА-н чиглэлээр хэрэгжүүлж байгаа тогтоол шийдвэр, дүрэм журам, стандарт, норм, норматив, хөтөлбөрүүдийг орон нутагт сурталчлах, хэрэгжүүлэх, үр дүнг тооцох, хянах, малчид, тариаланчид, баялаг бүтээгч, хүнс үйлдвэрлэгчдийг мэргэжил аргазүйгээр хангаж, өөрийн орны зах зээл, нийгмийн амьдралын онцлог, шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох, малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах, хувийн мал эмнэлгийн нэгжүүдийг мэргэжлийн удирдлагаар хангаж, хамтран ажиллаж, шаардлагатай мэдээллээр аймаг, сумын албадыг ханган ажиллах үүрэгтэй. Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, жил бүрийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд ХАА бодлогын зорилтыг тусган хэрэгжүүлж ажилладаг. МЭҮТасаг нь төлөвлөсөн ажил, хэрэгжүүлсэн арга хэмжээ, гүйцэтгэл, гэрээгээ хүлээсэн үүргээ амжилттай хэрэгжүүлж 2013, 2017 онуудад аймгийн тэргүүний тасагаар шалгарсан.