Санхүү тасаг

Санхүү тасаг

СУМЫН ЗДТГАЗРЫН САНХҮҮ ТАСАГ

санхүү тасаг

Сумын санхүү тасаг нь 1976 онд АДХурлын гүйцэтгэх захиргааны дэргэд байгуулагдаж санхүү тасгийн даргаар
сумын орлогч даргаар Лувсангүнгэрэг, орон нутгийн орлогын татвар, даатгал хариуцсан байцаагчаар Д.Дамдинсүрэн,
нягтлан бодогчоор Г.Цэцгээ, 1982 оноос Д.Дорждулам, Б.Мягмар, А.Баатар, Н.Амартөгс, няраваар Ж.Бямба, Н.Мажигханд, Л.Лхагва, А.Сайнбилэг, Д.Отгонбаяр нар ажиллаж байсан байна. Санхүү тасаг нь сумын төсвийн орлогыг бүрдүүлж төсөвт байгууллагуудын үйл ажиллагааны төсвийн төлөвлөлтийг хийж санхүүгийн хэлтэст хүргүүлсэнээр санхүү тасагт сар бүр санхүүжилт ирж хувиарын дагуу байгууллагуудыг санхүүжүүлж тасгийн дарга төсвийн зарцуулалтанд хяналт тавьж ажиллаж байжээ 1991 оноос төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж, үүнтэй уялдан” Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хууль, ”Татварын багц” хуулиуд батлагдан мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотойгоор санхүү тасаг бие даасан хэлбэрээс өөрчлөгдөн ЗДТГ, Хүн эмнэлэг хариуцсан нягтлан бодогчоор Н.Амартөгс, боловсрол харицсан нягтлан бодогчоор Д.Энхжаргал, нярваар Н.Тунгалаг, Н.Баднаабазар, Т.Төмөрхуяг, Татварын улсын байцаагчаар Ж.Жаргалсүрэн, Ч.Чанцал нар ажиллаж байгаад 1994 онд Нийтлэг үйлчилгээний алба байгуулагдан даргаар нь М.Бааран, ерөнхий нягтлан бодогчоор Н.Алтанцэцэг, нягтлан бодогчоор Д.Энхжаргал, няраваар М.Бямбаарай. Ж.Баярмаа нар ажиллаж байв. 1996-1998 он хүртэл ТУБайцаагчаар Г.Рэнцэнханд, 1998-1999 он хүртэл Б.Энхбат, 1999 оноос одоог хүртэл  Н.Бадамханд ажиллаж байна.
2002 онд Монгол улсад төсөв санхүүгийнүйл ажиллагаа төрийн сангийн тогтолцоонд шилжиж Засгийн газрын 101 тоот тогтоол гарч, энэ тогтоол хэрэгжсэнээр суманд төрийн сангийн нэгж үүсгэн байгуулагдаж төрийн байгууллагуудын төлбөр тооцоо сангийн яамны цахим сүлжээнд холбогдон тайлан мэдээ цахим хэлбэрт шилжих эхлэл тавигдсан энэ үед сумын засаг даргын орлогч Н.Мөнхбаатар төрийн сангийн үйл ажиллагааг удирдаж, төрийн сангийн төлөөлөгч ЗДТГ-ын нягтлан бодогчоор 2001-2010 онуудад Д.Пүрэвжаргал, Эрүүл мэнд хариуцсан нягтлан бодогчоор 2005-2008 онуудад О.Цэмбэл, Боловсрол харицсан нягтлан бодогчоор Т.Оюун нар, 2008-2015 онд төрийн сангийн төлөөлөгч ЗДТГ-ын нягтлан бодогчоор Д.Энхжаргал, 2010 оноос ЗДТГ-ын нягтлан бодогчоор Ц.Алтантуяа. 2002-2015 онуудад Сургууль соёлын төвхариуцсан нягтлан бодогчоор Т.Оюун, Цэцэрлэ гхариуцсан нягтлангаар 2008-2009 хүртэл Т.Дэлгэрбат, 2008 оноос Эрүүл мэнд хариуцсан нягтлангаар Н.Шинэбаяр, няраваар Ж.Баярмаа, Б.Сайнзаяа нар одоог хүртэл ажиллаж байна.
2015 оноос “Төсвийн тухай” хуулийн дагуу суманд санхүүгийн алба үүсгэн байгуулагдан үйл ажиллагаа явагдаж санхүү албаны даргаар Д.Энхжаргал. Төрийн сангийн мэргэжилтэнгээр Н.Шинэбаяр, ЗДТГазар, ЭМТөв хариуцсан нягтлан бодогчоор Ц.Алтантуяа, 2015-2017 онуудад Боловсрол соёл хариуцсан нягтлан бодогчоор Б.Өлзийсайхан, 2017 оноос Ш.Энхтунгалаг ажиллаж байна.