Соёлын төв

Соёлын төв

СОЁЛЫН ТӨВИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

соёл төв Борнуур сумын соёлын төв нь анх 1949 онд “Улаан булан” нэртэйгээр байгуулагдаж ард олондоо урлаг соёлоор үйлчилж эхэлсэн. Тухайн цаг үедээ эсгий гэрт байрлаж үйл ажиллгаагаа явуулж байлаа. Цаг үеийн шаардлага болон соёлын хөгжлийн шинэ үе ирснээр 1959 онд барилга байгууламжтай болсон. Соёлын төвийн хөгжлийг 1959 оноос эхэлсэн гэж үзэж 2009 онд Соёлын төвийн 50-н жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн.
1949 “Улаан булан”, 1959 оноос “Ажилчдын клуб”, 1999 оноос Соёлын төв нэртэйгээр соёл урлагийн үйлчилгээ үзүүлж байна.

Одоогоор Соёлын төв нь эрхлэгч, номын санч, дуу хөгжмийн багш, бүжгийн багш, үйлчлэгч гэсэн 5 хүний орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.

Номын сан
Номын сан 3332 ширхэг номын фондтой. Жил бүр 500,000-1,000,000 төгрөгөөр номын сангийн фондыг баяжуулдаг. Сүүлийн 5 жилийн судалгаагаар хөдөө багуудад 30 гаруй удаа нүүдлийн номын сангаар 6000 иргэдэд үйлчилсэн байна.

Дугуйлан сургалт
Соёлын төвийн дуу, хөгжим, хөтлөгч, шатар, бүжгийн дугуйланд нийт 120 гаруй хүүхэд суралцдаг.

Орон нутаг судлах танхим
Орон нутаг судлах танхимыг 2009 онд содон судлалын музей дэргэд байгуулсан. Орон нутаг судлах танхимд 36 нэр төрлийн 100 гаруй үзмэр тавигдан жилдээ 800 гаруй иргэн үзэж сонирхсон байна.

Үе үеийн эрхлэгчээр ажиллаж байсан хүмүүс:
Д.Сономравдан 1949-1954
Х.Дорж 1954-1961
А.Жигмэддорж 1962-1963
Д.Дагва 1963-1966,
Б.Сурмаажав 1966-1969,
Г.Лувсан-Ёндон 1969-1980,
Х.Пүрэвдорж 1980-1997,
Д.Тэгшжаргал 1997-2001,
Д.Даваахүү 2001-2009,
Д.Энхжаргал 2009 оноос одоог хүртэл ажиллаж байна.

Үе үеийн номын санчаар: Г.Дулмаа 1969-1985, Л.Сайнзаяа 1985-1988, Батмөнх 1989-1991, Д.Оюунчимэг 1991-1994, Д.Энхжаргал 1994-2008, Ө.Түмэн-Өлзий 2009-2013, Э.Эрдэнэцэцэг 2013-2016, Э.3олбаяр 2017 оноос хойш ажиллаж байсан.

Кино механикчаар Дооля, Д.Даваахүү, М.Дамдин, Ганбат, Д.Лувсанхорлоо, Д.Дашдэндэв, 2000-2017 онд техникийн ажилчнаар Ч.Алтангинж, 2017 оноос Э.Золбаяр ажиллаж байна.

Дуу хөгжмийн багшаар: Д.Тэгшжаргал, Оюунчимэг, И.Очирбат, Дэлгэрмаа, Э.Нандинцэцэг Б.Мөнхбаяр, Г.Сувд-Эрдэнэ, С.Сэр-Од нар, 2017 оноос Ө.Түмэн-Өлзий, Бүжгийн багшаар Э.Нандинцэцэг 2017 оноос ажиллаж байна.