Түүхэн товчоо

Түүхэн товчоо

БОРНУУР СУМЫН ТҮҮХЭН ОН ЦАГИИН ТОВЧОО

Монгол орон нь Ази тивийн төв хэсэгт оршин ирсэн эртний түүхт нутаг.

улаан тугийн одонЭнэ нутаг нь одоогоос 2225 жилийн өмнө байгуулагдаж сэргэн мандаж байсан. Хүннү төр улсын үндсэн газар нутаг. Энэ нутаг бол өнөө бидний оршин амьдарч цэцэглэн хөгжиж буй нутаг билээ. Монгол нутагт оршин тогтнож байсан эртний төр улс Сяньби, Жужан бүхэн энэ нутагт байсан гэдэг нь түүхийн баримт, археологийн судалгаагаар батлагдсан байдаг. Энэ өргөн уудам газар нутгийн нэгээхэн хэсэг нь Борнуур сумын нутаг гэдэг нь эргэлзээгүй мөн болно. Монгол орон Манжид эзлэгдсэн 1691-1911 оны үед Түшээт хаан аймгийн нутаг байсан. Манжууд халхын хүчийг бутаргах зорилгоор Түшээт хаан аймгийг хоёр хувааж Сайн ноён хаан аймаг байгуулсан байна. Түшээт хаан аймагт 20 гаруй хошуу үлдсэн. Богд хаант Монголын улсын үед \1911-1921\ Баатар вангийн хошуу гэж нэрлэгдэж байсан. Газар нутаг энэ хошуу  ноёны хамгийн сүүлчийн ноён нь С.Наваан-Юндэн \1913-1985\. Энэ хүн нь одоогийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул хүн юм.

С.Наваан-Юндэн нь Монголын анхны багш зохиолч эрдэмтэн дипломатч хүн байсан. Энэ хүний зохиосон Баянмонгол дууг бүгдээр мэднэ. Түшээт хаан аймгийн хошуудаас Борнуур сумын нутаг нь Чандмань, Бор хужирын отог байсан. Үүнийг нь Их шавийн отог гэсэн байсан ба 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монголын шарын шашны ширээнд залсанаар үүссэн. 1911 он хүртэл Эрдэнэшанзав яаманд харъяалагдаж байжээ.

Түшээт хаан аймаг 1791 онд Баатар вангийн хошуунаас тасалж Илдэн гүний хошуу байгуулсан нь 1921 он хүртэл энэ нэрээр байжээ. Илдэн гүний хошуу, Ноён уулын хошууд нь одоогийн Борнуур сумын өлгий нутаг болноо. Илдэн гүний хошууны Хүй долоон худаг зэрэг олон отогт суурьшсан иргэдээр хүй мандалын отог байгуулагдсан. Татан буугдсан ч газар нутаг нь Борнуур суманд үлдсэн байна.

18-р зууны үед Ойрдын Галданбошигт Манжийн цэрэгт цохигдон буцахдаа Борнуурт хоёр отог суулган Дамбадаржаа хийдийн тариа тариулж байсан баримт байдаг.

1930 онд Засаг захиргааны шинэ хуваарь гарч Түшээт хаан аймгийг Богдхаан уулын аймаг гэж нэрлэх болсон. Энэ аймагт Сэлэнгэ, Төв, Дорноговь аймаг бүхлээрээ, Өвөрхангай, Өмнөговь аймгийн сумдаар байгуулагдсан байна.

Ардын засгийн 37-р тогтоолоор хошууг татан буулгаж сум гэх болсон. Борнуур сум байгуулагдсан түүхээс үзвэл анх 1938 онд Баян-Өлзийт сумыг Баянгол, Баянцогт, Угтаалцайдам сумаас нийлүүлэн байгуулагдаад 1956 онд Баянчандмань суманд нийлүүлсэн байна.

Сум нэгдэл хөгжин цэцэглэн дэвшиж дээшлэн байсан тул 1959
онд Баянчандмань сумыг хэт томорсон гэж үзэн Борнуур, Жаргалант, Батсүмбэр, Баянцогт сумдыг бие даалган байгуулж Замтын нэгдлийг татан буулгаж мал сүрэг хүн ам одон тэмдгийн хамт Борнуур суманд өгсөн байна. Уг Замтын нэгдлийг БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1941 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 80 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан байна. Энэхүү одонг үнэмлэх, тэмдгийн хамт төр захиргаа, нам, аж ахуйн байгууллагын ахмад удирдах ажилтан агсан Гунаажавын Дэндэвийн гэргий ахмад агрономич Чимэдийн Ганширнэн болон үр хүүхдүүд нь өдий олон жил хадгалж хамгаалж байгаад сум орон нутгийн өнөөгийн удирдлагад бүрэн бүтнээр нь ёслол төгөлдөр хүлээлгэн өгсөн.ганширнэн

улаан тугийн одон

1941 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон авсан байжээ.
Борнуур сум нь Баян-Өлзийт умын 3, 4, 5-р багийг нийлүүлэн байгуулсан.

Борнуур сумын нутаг бол хуучны Түшээт хаан аймгийн Илдэн гүний хошуу, Жонон гүний Баатар вангийн хошууны нутаг болно.