Цэцэрлэг

ТӨВ АЙМАГ БОРНУУР СУМЫН  “ӨСӨХ НАХИА” ЦЭЦЭРЛЭГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

цэцэрлэг

Манай цэцэрлэг нь БНМАУ-ын Улсын бага хурлын Тэргүүлэгчдийн  1941 оны 12 сарын 11–ний өдрийн 81-р тогтоолоор Төв аймгийг 22 сумтай  байгуулах тухайд Баянөлзийт сум одоогийн Борнуур сум байгуулагджээ. Борнуур сум байгуулагдах үедээ цэцэрлэг, сургууль, хүн эмнэлэгтэйгээр байгуулагдаж байсан байна. Манай цэцэрлэг нь 1941 онд 1 багш, 25 хүүхэдтэй эрхлэгчээр Дашдорж удирдан үйл ажиллагаагаа эрхлэн явуулж ирсэн.

 “Өсөх нахиа“ цэцэрлэгийн үзэл баримтлал:
Бага насны хүүхдийг  суралцах, хөгжих, чөлөөт  сонголт хийх орчинг багш эцэг эхийн  тусламжтайгаар бүрдүүлж, хүүхдийг  тоглонгоо  хөгжихөд нь  дэмжлэг үзүүлнэ.

Бидний Эрхэм зорилго:
Хүний  хөгжлийн үндсэн суурь үе болох бага насанд нь хүүхэд бүрийг өөрийн хөгжлийн онцлог, чадвар, бүтээлч үйлээрээ эрүүл, аюулгүй  орчинд хөгжих боломжийг  бүрдүүлэн хүнлэг энэрэнгүй, инээд баясал  цог жавхлантай  иргэн төлөвшүүлэхэд  оршино.
Өсөх нахиа цэцэрлэг Борнуур сумын хэмжээний 2-5 насны 454 хүүхдээс үндсэн бүлэгт 307 хүүхэд, хувилбарт сургалт буюу гэр цэцэрлэгт 60 хүүхэд СӨБ-д хамрагдаж байна.

2019-2020  оны хичээлийн жил

“Өсөх нахиа“ цэцэрлэг нь 9 бүлэгтэй Үүнд :

  1. Бэлтгэл бүлэг 3
  2. Ахлах бүлэг 2
  3. Дунд бүлэг 2
  4. Бага бүлэг 2 нийт 9 бүлэгт 2-5 насны хүүхэд авч байна.

Бүлэг тус бүрээр танилцуулбал :

  1. Бэлтгэл А бүлэг – “Бүжинхэн“ бүлэг багш Б.Үржинханд туслах багш  Л.Саранцэцэг
  2. Бэлтгэл Б бүлэг “Бялзуухай” бүлгийн багш М.Даваасүрэн туслах багш Г.Ганзаяа
  3. Бэлтгэл бүлэг “Унагалдай” бүлэг багш Н.Бямбабаяр туслах багш С.Оюунтунгалаг
  4. Ахлах бүлэг 4 настай хүүхэд “Дэгдээхэй бүлэг багш П.Энхтуяа туслах багш С.Бука
  5. Ахлах бүлэг “Хэрэмхэн” бүлэг багш Э.Мөнгөнтулга туслах багш Ө.Бямбасүрэн
  6. Дунд бүлэг “Бамбарууш” бүлэг багш С.Отгонмаа туслах багш Д.Уранбилэг
  7. Дунд бүлэг “Шувуухай” бүлэг багш С.Одонцэцэг туслах багш Х.Бямбасүрэн
  8. Бага бүлэг “Янзагахан” бүлэг багш А.Хундармаа туслах багш С.Батчимэг

Тус цэцэрлэгт :
Эрхлэгч -1 , Багш -9 , Туслах багш -9 , Тогооч -3 , Үйлчлэгч -2, Жижүүр сахиул -5, нярав-1 нийт 30 албан хаагчдын  бүрэлдэхүүнтэйгээр  сургуулийн  өмнөх боловсрол олгож байна.

Албан хаагчдын боловсролын түвшингээр ангилбал :
Дээд боловсролтой -12 хүн
Тусгай дунд боловсролтой -1 хүн
Бүрэн дунд боловсролтой -14 хүн
Бүрэн бус боловсролтой -3 хүн
Хамт олноос ажлын амжилт бүтээлээр шалгаран шагнал авсан хүмүүсийн танилцуулга:

  • Боловсролын Тэргүүний ажилтан багш П.Энхтуяа
  • Багшийн гавъяа цол тэмдэгтэн багш П.Энхтуяа , Туслах багш Л.Саранцэцэг
  • Заах аргач зэрэгтэй багш – Эрхлэгч С.Дулмаа, С.Отгонмаа, С.Оюунтунгалаг
  • Төв аймгийн 90-н жилийн ойн медиал  тогооч Л.Соёлмаа, багш П.Энхтуяа, туслах багш Х.Бямбасүрэн, Л.Саранцэцэг,  Х.Бямбасүрэн
  • Төв аймгийн Засаг даргын “Хүндэт жуух бичиг”-ээр туслах багш  Л.Саранцэцэг
  • Төв аймгийн Борнуур сумын “Хүндэт өргөмжлөл”-өөр багш П.Энхтуяа
  • Он оны “Сумын аварга” –аар  багш  П.Энхтуяа, С.Оюунтунгалаг, Л.Саранцэцэг нар тус тус шагнагдсан байна.