• 99879577
  • bornuur_zdtg@yahoo.com
Билэгдэл

БОРНУУР СУМЫН СҮЛД ТЭМДГИЙН ТАЙЛАЛ
Сүлд нь босоо хэлбэртэй дээд хэсэгт нь "Борнуур" гэсэн хөндлөн бичээстэй, тэмдгийн гол хэсэгт үржихийн бэлэгдэл тариан түрүү, хөдөө аж ахуйн техникийн араагаар тойрог гарган түүний дотор цэнхэр тэнгэрийн өнгийн дэвсгэр дээр, сумын Засаг захиргааны анхан шатны нэгж болох 4 багийг шар өнгийн одоор төлөөлүүлэн, голд нь мөнхийн амар амгалан, сонор сэрэмжтэй, бүтээлч хөдөлмөрч, сэтгэл сайтай ард түмнийг хос загасаар дүрслэн төлөөлүүлсэн байна. Суурь хэсэгт Төв аймаг, Борнуур сумын далбааг үргэлжлэн мандан хөгжихөөр билэгдэж намирсан байдлаар суурилуулсан болно.

БОРНУУР СУМЫН ДАЛБААНЫ ТАЙЛАЛ

 Борнуур сумын далбаа нь гурван үндсэн өнгөөс бүрдсэн. 1,2x2,5 хэмжээтэй. 

 - Мөнх хөх тэнгэрийн өнгийг билэгдэн далбааны дээд хэсгийг цэнхэр өнгөөр

- Сумын нутаг дэвсгэрт ургаж байгаа байгалийн болон таримал ургамалыг билэгдэн дунд хэсгийг ногоон өнгөөр

- Үржил шимт хөрс шороо нь нутгийн хүн ард зон олныг мөнх тэжээн тэтгэж байхыг билэгдэн далбааны доод хэсгийг газрын хөрсний бор өнгөөр тус тус билэгдэн оруулжээ.

СУМЫН ДЭЭД ШАГНАЛ:

Монгол Улсын баатар Дуламдоржийн Самдангийн дүр бүхий ногоон хаш суурьтай, хүрэл цом

Энэхүү цомын хаш суурь дээр: Монгол Улсын баатар Д.Самданд гэж гуулин ялтсан дээр бичиж байрлуулсан байна.

 

 

2022-04-11 17:12:46