Малын эмч нар туршлага солилцлоо.

138

Малын эмч нар хөдөө орон нутагт ажиллаж харилцан туршлага солилцлоо.

2017.10.3-4-ний хооронд Монгол Ви И Ти Нет  ТББын захирал Д.Ганзориг, малын эмч Г.БатЭрдэнэ, Канад, Авсралийн малын эмч нар саалийн үнээний өвчин эмгэг, хээлийн үзлэг хийж малчдад сургалт, мал эмнэлгийн үйлчилгээг үзүүлэв.

Малын эмч нарыг эм тариа гарын авлагаар хангаж харилцан туршлага судалж газар дээр нь дадлагжуулдан малын гэдэс дүүрэх өвчнийг эрт оношлох, түүнийг хэрхэн эмчлэх зөвлөгөөг өгч, өөрсдөө гэдэсний дүүрэнгийг гаргаж дараа нь малын эмч нараар хийлгэв.

Борнуур суманд нийт 200 гаруй үхэр ургамлаас хордож гэдэс нь дүүрсэн. Үүнээс 110 үхэр хорогдож 100 гаруй үхэр урьдчилан арга хэмжээ авсны улмаас эмчилгээ авч эрүүлжсэн. Уг гэдэс дүүрэх өвчний оношийг тогтоолгохоор 2 удаа МЭАЦНэгдсэн лаброторид дээж явуулж ургамлын хордлого гэж оношлогдсон. Уг хордлогыг

1.      Гэдэс дүүрч эхлэх үед нь мэдээд гэдэсний дүүрэнгийг гэдсийг нь хаглан гаргана.

2.      Шингэн нөхөх эмчилгээ хийнэ.

3.      Антибиоток эмчилгээ хийж байна.

Мэдээлэл бэлтгэсэн. Борнуур сумын Малын эмч Н.Энхбаяр, В.Бадамханд

 

NO COMMENTS

LEAVE A REPLY