Бичигт 3-р баг

Бичигт багийн тагилцуулга

Багийн үүсэл хөгжил:

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарь 1921-1990 он хүртэл дараах үе шатыг дамжсан гэж үздэг байна.

  1. 1923-1929 онд 10н гэр, баг, сум, хошуу, аймаг
  2. 1927-1931 онд 10/20 гэр, сум, хошуу, аймаг
  3. 1932-1952 онд баг, сум, аймаг, Улаанбаатар хот нь хороо, хорин
  4. 1960-1990 онд сум, түүнтэй адил зэрэглэл бүхий орон нутгийн хот, хороо, аймаг
  • 1992 оноос шинэ үндсэн хууль батлагдаж баг, хороо, сум, дүүрэг, аймаг нийслэл болж 21 аймаг, 329 сум, 1544 баг, 9 дүүрэг, 132 хороо байгуулагджээ.
  • Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 1-р бүлгийн 3-р зүйлийн 3.4.д “Баг нь сумын, хороо нь дүүргийн анхан шатны нэгж мөн” хэмээн заасан байдаг. Ийнхүү 20 жилийн хугацаанд Бичигт бага нь:
  • 380 өрхийн 1265 хүн амтай, 26075 тоо толгой малтай 40785.9 м2 га газар нутагтай сумын томоохон багийн нэг болсон байна.
  • Анхны багийн Засаг даргаар Д.Сүхбаатар, Б.Наранцэцэг, Д.Пүрэвбат, Д.Ганболд нар ажиллаж цаг үеийн холбогдолтой мэдээ, тайлан судалгааг хугацаанд нь гарган холбогдох газар уламжлан төрийн үйлчилгээг иргэд олон нийтэд хүртээмжтэй хүргэж ирсэн байна.
  1. Тухайн үед ажиллаж байсан багийн Засаг дарга ХАА-н мэргэжилтэн Д.Сүхбаатарын санаачлагаар билчээрийг зөв зохистой ашиглах, зуслангийн хуваарьт газар бүс нутаг тогтоох ажлыг сумын Засаг даргын захирамжаар хийсэн нь одоо ч хүчин төгөлдөр хэвээр мөрдөгдөж байна.
  2. Одоо багийн нутаг дэвсгэр дээр Борнуур-Фүүдс ХХК, Бэрх-Оч ХХК, ХАМО ХХК 3 ААН байнгын ажиллагаатай, 3 хүнс барааны дэлгүүр, 5 малчны бүлэг, 3 хоршоо, 16 фермерийн аж ахуй үйл ажиллагаагаа явуулж байна.

Багийн тэргүүний иргэд:

 Хөдөлмөрийн баатар

  • МУ-ын Хөдөлмөрийн баатар Г.Чунаг
  • МУ-ын Хөдөлмөрийн баатар саалчин Г.Чимгээ
  • Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт тариаланч Р.Даваахүү
  • Улсын аваргууд:
  • Улсын аварга саалчин: Ц.Долгор, С.Авирмэд, Д.Нандинцэцэг, Х.Буяннэмэх, Х.Цэрэндолгор,
  • Улсын аварга тууварчин: Б.Хорол
  • Улсын тэргүүний тариаланч: Б.Нямдорж

        Аймгийн аваргууд:

  • Аймгийн алдарт уяач: Х.Галхүү, М.Дамдинсүрэн, Н.Өлзийбүрэн
  • Аймгийн аварга тариаланч: Б.Нямдорж
  • Аймгийн аварга саалчин: Л.Ганбилэгт, Ц.Должмаа
  • Аймгийн аварга малчин: О.Батаа, С.Нямхүү, Н.Цэцэгбал

      Сумын аваргууд:

С.Лхагвадорж, Д.Цэрэндорж, Н.Цэдэнбал, Н.Өлзийбүрэн, Л.Батбаяр, О.Батаа, Т.Мөнхболд, С.Нямхүү, Н.Дэмбэрэл, О.Очирбат, О.Эрдэнэбаатар гэх мэт олон иргэд байдаг.

  1. Тус баг нь өөрийн багийн онцлогийг харуулсан лого тэмдэгтэй, Сүжигт хайрхан, Ноён уул, Бороо гол, Хуримт гол, Баянголын ам зэрэг байгалын үзэсгэлэнт газруудтай, 2008, 2009 оны сумын аварга, 2009 оны аймгийн Тэргүүний багаар шалгарч байсан. Нийт өрхийн 80% нь газар тариалан, МАА эрхлэн өрхийн орлогоо бүрдүүлдэг. Аливаа уралдаан тэмцээнд багаараа зохион байгуулалт сайтай оролцдог тэргүүний багийн нэг юм.
  2. Одоо багийн Засаг даргаар П.Очирсүрэн 2017 оноос, ИНХ-ын даргаар Д.Өлзийсайхан, тэргүүлэгчдээр Л.Оюун, Л.Оюунбилэг, Ч.Чуваасүрэн, М.Алтанцэцэг хэсгийн ахлагч, багийн идэвхитэн нар З.Уртнасан, Д.Нарантуяа, Т.Сүрэнхорол, Г.Анхцэцэг, Б.Нямсүрэн, Г.Түвшинтөр,Э.Өлзийсайхан, У.Майнбаяр, О.Урлагмаа, Б.Мөнхсайхан, Т.Дэлгэрбат нар хамтран иргэдэд төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэн ажиллаж байна.
  3. Багийн ИНХ-ын улирал тутам хуралдаж цаг үеийн холбогдолтой ажлыг хэлэлцэн шийдвэрлэж өдөрлөгийг олон нийтийг хамарсан томоохон спорт урлагийн арга хэмжээ болгон хийж хэвшсэн.