Мандал 2-р баг

Мандал багийн товч  танилцуулга

 Мандал багийн өрхүүд нь сумын төвд байрладаг сумын төвийн баг. Нийт нутаг дэвсгэрийн хэмжээ 10000 га. 2017 оны байдлаар  336 өрх 1164 хүн ам, 9720 толгой малтай. Багийн нийт өрхийн 55% нь  эрчимжсэн мал аж ахуй ,газар тариалан эрхэлдэг хөдөлмөрч ард түмэн.
Багт найман нэрийн барааны дэлгүүр -3, хүнсний мухлаг -1,  Шатахуун түгээгүүрийн станц -1, /петровис/ сүү хүлээн авах цэг -1 /Витавит хк/ зэрэг үйлчилгээний цэгүүд үйл ажиллагаа эрхлэдэг.
1992 оноос эхлэн манай багаас Улсын тэргүүний тариаланч -5 /Т.Хишигдорж, Н.Батбаяр, Т.Балдангомбо, М.Мөнхбат, Ц.Дамба /Аймгийн тэргүүний тариаланч-7/ Н.Батбаяр, М.Мөнхбат, Т.Балдангомбо, Ц.Дамба, Ю.Отгонбаяр, З.Энхтүвшин, Ч.Оюунсуртал /Аймгийн тэргүүний фермер-2 /Ч.Нямжав М.Мөнхбат/, Аймгийн аварга үйлчилгээний ажилтан–3 /тогооч Б.Чимгээ, үсчин Ц.Болормаа, төрийн банкны теллер Ц.Пүрэвсүрэн/, Сумын аварга тариаланч-8, Сумын аварга фермер-1, сумын хөдөлмөрийн аварга -3  болон төрийн дээд одон медаль,яам,аймгийн шагналуудаар олон арван иргэд шагнагдсан.
Хойд бүсийн сумандаа  жишиг болсон ногооны зоорийг улсын аварга тариаланч Т.Балдангомбо барьсан. Энэ жишгээр олон тариаланч өрх зоорь барьсан.
Аймгийн аварга фермер, улсын аварга тариаланч М.Мөнхбат нь жишиг 24 үнээний  фермерийн байр барьж бусдад үлгэр жишээ болж араас нь олон фермерийн байр баригдсан.

Баг дээр хийгдсэн томоохон бүтээн байгуулалтын ажлаас дурьдвал:
Багийн төвийн барилгатай болсон-2006 онд /Улсын төсөв/
Малын гүний худаг -2007 онд /Тогтвортой амьжиргаа төсөл/
ШТСтанц – 2012 онд /Петровис ХХК/
Малчны хорооны голын гүүр -2015 он /ОНХС/
үүний дэнжийн ундны усны гүний худаг–2016 онд /Амар тайван христийн сүм/
Малчны хорооны хүүхдийн тоглоомны талбай -2016 онд /ОНХС/
Сүү хүлээн авах цэг -2015 онд / Витавит ХХК/

Мандал багийн Засаг даргаар ажиллаж байсан дарга нарыг дурьдвал
1992-1994 онд Т.Хишигдорж
1994-2004 онд Х.Гомбосүрэн
2004-2008 онд Д.Шинэбаяр
2008 оноос Б.Цэвэлсүрэн

 БИНХ-ын даргаар
1992-2004 онд Ц.Жамъяансүрэн
2004-2008 онд Л.Лосол
2008-2009 онд Т.Өлзийбуян
2009-2017 онд Т.Оюунцэцэг
2017 оны 3-р сараас Х.Өнөртуяа

БАГИЙН ЗАСАГ ДАРГА Б.ЦЭВЭЛСҮРЭН