Засаг дарга

АЙМГИЙН БОРНУУР СУМЫН ЗАСАГ ДАРГА Б.УУГАНБАЯР

Борнуур нутгийнхны нэрийн өмнөөс Цахим орчинд уулзаж байгаа та бүхэндээ энэ өдрийн амгаланг айлтгаж мэндчилье.

Манай сумын мэдээлэлтэй танилцаж орчин цагийн шинэ санаа, шинэ технологи, шинэ харилцаа, шинэ боломжуудыг цаг алдалгүй харилцан ойлголцож хөгжил дэвшлийн төлөө хамтдаа цэнхэр дэлхийгээр аялахад таатай байна.

Манай сумын давуу тал нийслэл Улаанбаатар хотоос 100 км-ын зайд Олон улсын авто замын дагуу байрладаг. Газар тариалан мал аж ахуй зонхилон эрхэлдэг бөгөөд жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж нийслэлийг эрүүл экологийн цэвэр хүнсээр хангадаг сум болох зорилт тавин ажиллаж байна.

Хүний хөгжлийн төлөө хамтран ажиллацгаая.