Соёлын төв

 Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
2016 оны тайлан

Борнуур сумын Соёлын төвийн түүхээс


Борнуур сумын клуб анх 1949 онд “Улаан булан” нэртэйгээр байгуулагпаж эсгий гэрт үйл ажиллагаагаа явуулж байлаа. 1959 онд барилга байгууламжтай болсоноор Соёлын төвийн хөгжлийг эхэлсэн гэж үзэж 2009 онд 50 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн 1949 оноос”Улаан булан”. 1959 оноос “Ажилчины клуб”. 1999 оноос “Соёлын төв” нэртэйгээр соёлын үйлчилгээ үзүүлж байна. Энэ хугцаанд эрхлэгчээр Д.Сономравдан /1950-1954/,Х.Дорж /1954-1961/,А.Жигмэддорж /1962-1963/, Ж.Дагва /1963-1966/, Б.Суpмаажав /1966-1969/, Г.Лувсан-Ёндон /1969-1985/, Х.Пүрэвдорж /1985-1997/, Д.Тэгшжаргал /1997-2001/, Д.Даваахүү /2001-2009/нар ажиллаж байлаа Д.Энхжаргал 2009 оноос эхлэн ажиллаж байна Номын санчаар Г.Дулмаа /1969-1985/, Л.Сайнзаяа /1985-1988/, Д.Энхжаргал арга зүйчээр /1989-1994/, Батмөнх /1989-1991/, Д.Оюунчимэг /1991-1994/, Д.Энхжаргал /1994-2008/, А.ТүмэнӨлзий /2009-2013/, Э.Эрдэнэцэцэг 2013 оноос эхлэн ажиллаж байна. Кино механикчаар Сумьяа, Доило, Гаравцэнд, Д.Даваахүү, М.Дамдин, Ганбат, Т.Цогбадрах, Д.Лувсанхорлоо, Дашдэндэв, 2002 оноос эхлэн техникийн ажилтанаар Ч.Алтангинж ажиллаж байна. Сумын соёлын төв нь Эрхлэгч, номын санч, дуу хөгжмийн багш, техникийн ажилтан, үйлчлэгч, 3-н галч зэрэг 8-н орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна. Номын сан: Тус номын сан нь 5824-ш номын фондтой, жил бүр 500.000-1.000.000 төгөргөөр сан хөмрөгөө баяжуулдаг. Хөдөө багуудаар жилдээ 30 гаруйудаа нүүдэлийн номын сан ажиллуулдаг. Жилдээ 1200 уншигчдад ном олгож үйлчилдэг. Орон нутаг судлах танхим: Орон нутаг судлах танхимыг 2009 онд Содон судалын музей дэргэд байрлуулан 36 нэр төрлийн 100 гаруй үзмэртэй жилдээ800 гаруй иргэн үзэж сонирхдог байна. Дугуйлан сургалт: Соёлын төвд Дуу, Хөгжим, Жүжиг, Бүжгийн дугуйланд 40 гаруй хүүхэд хамрагдан хичээллэж байна. Дугуйлангийн сурагчдаас Дэлхийн зөн ОУБ-ын “Зөнгийн одод” бүсийн наадамаас бүжигээр Ц.Чулуунэрдэнэ 1,2-р байр Г.Болорэрдэнэ Д. Мөнхсаруул нар дуэт дуугаар Алтан медаль,МУАБ, гавьат жүжигчин Г.Долгорсүрэнгийн нэрэмжит “Өвлөн бүжицгээе” улсын уралдаанд гоцлол бүжигээр Ц.Чулуунэрдэнэ мөнгөн медаль,Яргуй наадамд Төв үндэстэн хамтлаг бүжигийн төрлөөр мөнгө, хүрэл, Солонгос улсын хүүхдийн урлагийн наадамаас цом зэргийг тус тус хүтсэн. Дугуйлангийн сурагчидаас ХБС-д 2,СУИС-д төгсөгч 4, сурагч 4, СУИС-н дэргэдэх Боловсролын сургуулийн төгсөгч 7 хүүхэд тус бүр сурч байна. Жүжигийн дугуйлангийн сурагчдаас КУДС-ийг жүжигчин мэргэжлээр Э.Эрдэнэцэцэг,Э.Энхтуул нар төгссөн. Хөгжим: “Дөлгөөн нуур” хамтлаг нь анх тус сумын иргэд Л.Лагваа, М.Саруул, Ц.Ганболд, Ю.Пүрэвдорж нарын санаачилгаар 1979-онд байгуулсан 1979 онд БНАГУ-аас шинээр цахилгаан хөгжим ирснээр тус хамтлаг хөгжмийн бүрэн хэрэгсэлтэй болж байсан. Тус хамтлагийн бүрэлдэхүүнд Ч.Хишигтогтох Н.Ганболд Д.Наадам Д.Наадам Д.Тэгшжаргал Х.Пүрэвдорж Д.Цэрэнпил Д.Мөнхбат Ж.Саранчимэг нар ажиллаж байлаа. 2003 онд “Дурсамж-1” 2010 онд “Дурсамж-2” уран бүтээлийн концерт зохион байгуулсан. “Дөлгөөн нуур” хамтлагийг ЕБС-ийн хүүхэд залуучууд уламжлан авч “Дөлгөөн нуур дуу бүжгийн чуулга” байгуулж Дархан,Эрдэнэт,Төв аймагт тоглолтоо толилуулсан. 2008 онд Монголын хүүхдийн ордон, Сүхбаатарын талбайд тоглож уран бүтээлээ ард түмэндээ хүртээл болгож чадсан билээ. 2010 оноос Дуу хөгжмийн багш Б.Мөнхбаяр, Ж.Саранчимэг, багш Л.Өлзийхуяга, П.Төмөрбаатар, А.Батжаргал нар залгамжилан урлаг соёлын арга хэмжээнд тогтмол оролцож байна. Мөн Хайрын их өргөө ТБ байгуулгийн дэргэд “Эмоц”, хүүхдийн цахилгаан хөгжмийн хамтлаг байгуулагдан 2015 оны Яргуй наадамаас хүрэл медаль хүртсэн, Соёлын төвийн дэргэд Төв үндэстэн хамтлагын 3-н охин цахилгаан хөгжмийн хамтлаг уран бүтээлээ хийж байна. Ахмадын сэргэлт клуб: 2003 оны 04-р сарын17-нд анх байгуулагдаж даргаар ахмад багш Ж.Даваасүрэн сонгогдон одоог хүртэл ажиллаж байна. Тус кулбын хамт олон “Хийн дасгал”-аар аймгийн уралдаанд тэргүүн байр улсын уралдаанд дэд байр эзэлсэн. одоо 7-хоног бүрийн Лхагва гараг бүр үйл ажилгаагаа явууллаж байна. Соёлын төвөөс төрөн гарсан алдартанууд: МУ-ын Гавьяат бүжигчин Ц.Батбаяр МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Пүрэвбат МУ-ын Соёлын тэргүүний ажилтан Ж.Дагва, Д.Даваахүү, Дорлигжав, Г.Мөнгөнхуяга, Д.Энхжаргал, Ч.Алтангинж, М.Даваажав МҮЭ-ийн Соёлын тэргүүний ажилтан Г.Лувсанёндон, Г.Дулмаа, Х.Пүрэвдорж, Б.Мөнхбаяр МУ-ын Тэргүүний уран сайханч Д.Ванчинсэрж. Ардын билэг авьяастан Ж.Даваасүрэн Д.Дамдиндорж, Ж.Луутай, Ж.Бадам, Э.Энхтуяа нар төрөн гарчээ, Ардын тэргүүний авьяастан Э.Энхтуяа, Ц.Цэрмаа, Ж.Даваасүрэн, Ж.Бадам нар Соёлын алдар медаль-аар шагнагдсан. Сумын Соёлын төв нь орчин үеийн техник хэрэгслээр бүрэн хагагдсан төдийгүй олон нийтийн арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулж байна.