Д.Самдан баатарын нэрэмжит ЕБСургууль

ТӨВ АЙМГИЙН БОРНУУР СУМЫН Д.САМДАН БААТРЫН НЭРЭМЖИТ
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Дэлгэрэнгүй мэдээллийг доорхи сайтаас авна уу. BORNUUREBS.EDU.MN

Борнуур сумын 12 жилийн дунд сургууль нь 1958 онд одоогийн сумын төвийн зүүн дэнжид 5 ханатай гэр 2 багш, 25 сурагчидтай байгуулагдаж байсан бол эдүгээ 910 сурагч, 51 багш, 22 ажилтантай боловсролын үйлчилгээг үзүүлж байна.2010 онд Япон улсын “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд 131 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар дотуур байрыг засаж ашиглалтанд оруулсан. Одоо дотуур байр 120 сурагч амьдарч байна. 2015 онд Сумын засаг дарга Ц.Гүенбаатарын санаачилгаар “6 настны жишиг тасаг”-ийг шинээр тохижуулсан.

2014-2015 онд хичээлийн жилд БСШУЯ-ны 43 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дотуур байрын гал тогооны иж бүрэн тоног төхөөрөмж сургалтын орчин, хэрэглэгдэхүүний шинэчлэл хийсэн.

2015 онд Төв аймгийн Орон нутгийн хөгжлийн сангаас 150 сая төгрөгөөр сургуулийн гадна тал дээврийн засвар хийгдсэн. Одоо 910 суралцагчтай, 29 бүлэгтэй, захирал, бага, дунд хариуцсан сургалтын менежер, нийгмийн ажилтан, 47 багш, 22 үйлчилгээний ажилтан, албан хаагчидтай үйл ажиллагаа явуулж байна.

Манай хамт олон 4 заах аргын нэгдэлтэй, магистр 4, тэргүүлэх зэрэгтэй 8 багш, заах аргач зэрэгтэй 13 багш, БТА 7 багш ажилладаг, сургуулийн хэмжээнд 22 төрлийн сонгон, дугуйлан хичээллэдэг. “Уран нүүдэл” шатрын клуб ажиллаж сургуулиараа шатарчин болох хөдөлгөөн өрнүүлж нийт сурагчдын 80% шатар тоглож сурсан. 3 үеийн цахилгаан хөгжмийн, “Жавхаалаг багачууд” морин хуурын, Бишгүүр хөгжмийн “Солонго”, найрал дууны “Аялгуу” хамтлагуудтай. Шатрын спортын дэд мастер, цанын спортын мастер сурагчтай. Спортын амжилтаар аймагтаа тогтмол 1-3-р байранд шалгардаг. “Улсын цанын аварга”, “Аймгийн хошой аварга” баг тамирчидтай. Аюулгүй орчин бүрдүүлж “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-ын 3-р шатны болзлыг 2 удаа хангасан, “Номын сайн нөхөр сургууль”-аар шалгарсан. Ногоон орчин бүрдүүлэлтээр аймагт дэд байр эзэлсэн бүтээлч хамт олон.