Үндсэн цэс
- Нүүр
- Танилцуулга
- МЭДЭЭ
- ХАРЬЯА ГАЗРУУД
- Шилэн данс
- Хоршоо хөгжүүлэх сан
- Ил тод байдал
- ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ
Төв аймгийн аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр Борнуур сумын төрийн албан хаагчидтай уулзлаа. Уулзалтаар аймаг орон нутагт хийгдэж буй ажлуудаар мэдээлэл хийж, цаашдын бодлого шийдвэрээ танилцууллаа. Мөн төрийн албан хаагчдын ажиллаж амьдрах нөхцөл, тэдэнд тулгамдаж буй асуудлуудыг сонсож, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж хариултыг өгсөн юм. Борнуур сум 1626 өрхийн 4900-аад иргэнтэй. Суманд мал бүхий 911 өрхөд 116182 буюу хонин толгойд шилжүүлснээр 306538 мал өвөлжиж хаваржина.