• 99879577
  • bornuur_zdtg@yahoo.com
Өгөөмөр багийн танилцуулга

СҮХЭЭ АМАРЖАРГАЛ

Ургийн Овог:Гурванцэнхэр
Төрсөн он: 1987 он
Ам бүл: 2
Боловсрол:Дээд
2005-2006 он Монгол Солонгосын Коллеж компьютерын хэрэглээ
2006-2010 он ОТИС Хятад хэлний багш, орчуулагч.
2021-2022 он “Бизкон Аудит” боловсролын төв нярав, нягтлан, компьютер хосолсон сургалт
2024-2025 он ХААИС Нягтлан бодох бүртгэлийн бямбын ангид суралцаж байгаа.
Ажил, албан тушаал
2014-2016 он ХААН банк теллер
2018-2024 он “ХАМО” ХХК -д нягтлан бодогч
2024-2025 он Төв аймаг Борнуур сумын ЗДТГ-ын архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтан
2025 он Өгөөмөр 1-р багийн Засаг дарга
Өгөөмөр багийн газар нутаг  нь төв хөдөө хосолсон 16.592 га талбайтай, 1388 хүн амтай, 387 өрхтэй, Хүйсийн харьцаа эрэгтэй 51.7%, эмэгтэй 48.2%, үүнээс 18 хүртэлх насны 487 иргэн, 55-аас дээш насны 231 иргэн, 10565 тоо толгой малтай төвийн баг. 
Тус баг 2007, 2008, 2014 оны “Шилдэг баг” , 2018 онд Ардын урлагийн наадмын тэргүүн байрын шагналтай, жишиг багийн болзол хангасан багаар шалгарсан тэргүүний хамт олон юм. Багийн нутаг дэвсгэрт түүх соёлын домогтой Айраг нуур, Бор толгой, Эрээн толгой, Сайхан даваан булаг зэрэг үзэсгэлэнт сайхан байгальтай үзэмжит газар нутаг олон байдаг. Багийн нийт өрхийн 70% нь газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэн иргэдийг цэвэр экологийн баталгаат хүнсээр  хангахад чухал хувь нэмрээ оруулж байдаг.

Хүнсний ногоо хөтөлбөрийн хүрээнд 2017 онд багийн төв хэсэгт газар тариалан эрхлэгчдэд зөвлөгөө өгөх төв байгуулагдаж  тариаланчдад бордоо, хортон шавьжнаас хамгаалах бодис зэргийг хэрэглэх зааварчилгаа зөвлөгөөг мэргэжлийн агрономичдоор  сургалт зохион байгуулж байна. . Тус багийн Аймгийн тэргүүний хоршоо болох “Борнуур бор толгой хоршоо” нь 2013,2015 онуудад аймгийн жишиг хоршоогоор шалгарсан.  Өгөөмөр багт ажил үйлсээрээ тэргүүний ахмад буурлууд болон зах зээлийн өнөө үед ажил амьдралаа өөд татаж яваа тэргүүний ажилсаг малчин, тариаланч сэхээтэн залуус олон байдаг.

Манай өгөөмөр багаас: Монгол Улсын гавьяат механикжуулагч Б.Сономжамц, Гавьяат эдийн засагч Я.Яндаг, Гавьяат агрономич М.Гончиг, Б.Атартунгалаг. Гавьяат багш Д.Ичинхорлоо. Улсын аварга Ц.Бадам, Л.Энхтайван, Б.Агваансодном, Д.Очирхүү, Б.Баяржаргал, Н.Хишигт, Д.Нацагдорж, Аймгийн хөдөлмөрийн аварга, Р.Мягмаржав, Г.Чойдогжамц, Ц.Түмэндэмбэрэл, Т.Лхагвасүрэн, П.Болдбаатар , Б.Амгаланбаяр,З.Ганбаатар. Сумын хөдөлмөрийн аварга Д.Лхагважав, Х.Пүрэвсүрэн, Б.Баточир, М.Баатархүү, С.Баярсайхан, Н.Нандинцэцэг, Н.Наранчимэг, Б.Мөнхбаяр, Ч.Батчимэг, Дэлхийн зөн олон улсын байгууллага.Сумын алдарт уяач Ч.Таванжин, Б.Баточир, Н.Нямсүрэн нар төрөн гарсан юм .Багийн  Тэргүүний ахмад буурлууд: Л.Лхаюзм, Ц.Цэрмаа , Ч.Бандидмаа, Г.Лхагва, Ч.Ганширнэн, Н.Батнасан, Ч.Цэнд , Б.Төмөрчөдөр, Ш.Танилаа, Б.Сүхээ, С.Нуваан, Г.Лхагвасүрэн, Н.Энхбаяр.
Тус багийг удирдаж байсан  үе үеийн засаг даргаар 1992 оноос хойш
Д.Даваахүү, Ч.Хишигтогтох , Б.Лхамжав, М.Алтанцэцэг, Э.Эрдэнэбилэг, Г.Цэрэнлхам, Ц.Алтанхуяг нар ажиллаж байсан ба 2025 оны 2-р сараас Сүхээгийн Амаржаргал ажиллаж байна. Багийн ИНХ-н даргаар Н.Төрмөнх гишүүдээр Б.Энх-Отгон, Г.Гантулга, М.Анхбаяр нар төрийн үйлчилгээг иргэдэд хүргэн ажиллаж байна.
 

2025-06-18 14:06:00