• 99879577
  • bornuur_zdtg@yahoo.com
Бичигт багийн танилцуулга

 

Базаргарьд Чингис

Ургийн Овог:Илжгэн

Төрсөн он: 1987 он

Ам бүл: Эхнэр, 4 хүүхэд

Боловсрол:Дээд

2005-2009 он ИЗИС-ийг Эрх зүйч

2009-2011 он ИЗИС-ийн Хууль зүйн ухааны магистр

2015-2016 он Улс төр менежментийн академи Байгаль орчны удирдлага

2024 он Удирдлагын акдеми Төрийн албан хаагчийн мэргэшүүлэх дунд хугацааны багц сургалт

Ажил, албан тушаал

2014-2020 он Төв аймаг Байгаль орчин аялал жуулчлалын газар Борнуур суман дахь Байгаль хамгаалагч

2020 онд Төв аймгийн Татварын хэлтэс Борнуур суман дахь Татварын байцаагч

2021-2025 он Төв аймаг Борнуур сумын Засаг даргын тамгийн газарт Засаг даргын орлогч

2025-Бичигт 3-р багийн Засаг дарга

Сонгогдож ажилласан байдал

2019 он Төв аймаг Борнуур сумын Залуучуудын холбооны тэргүүлэгч

2020 он Төв аймгийн Борнуур сумын ИТХ-ын төлөөлөгч

2020-2021 он Төв аймаг Борнуур сумын ИТХ-ын тэргүүлэгч

2024 он Төв аймгийн Ардчилсан намын дэд дарга

Гавьяа шагнал

2015 онд Улс төр менежментийн академийн Шилдэг менежер Алтан медаль

2018 онд Төв аймаг Борнуур сумын түүхт 80 жилийн ойн медаль

2018 онд Төв аймаг Борнуур сумын Залуучуудын холбооны Шилдэг төрийн түшээ залуу

2023 онд Төв аймаг Борнуур сумын Тэргүүний төрийн түшээ өргөмжлөл

2023 онд Төв аймгийн түүхт 100 жилийн ойн медаль

Тус баг нь анх 1992 онд 200-аад өрхтэй, 800 гаруй хүн ам, 2000 гаруй толгой малтай, Засаг захиргааны анхан шатны нэгж болон “Бичигт” хэмээх нэртэйгээр байгуулагдсан. Анхны багийн засаг даргаар Д.Сүхбаатар (1992-1996)  Б.Наранцэцэг (1996-2000), Д.Пүрэвбат (2000-2001), Д.Ганболд (2001-2004), Т.Хоролсүрэн (2004-2017) онуудад ажиллаж байв. Тус багаас хөдөлмөр амжилт бүтээлээрээ шалгаран улс, аймаг, сумын аваргууд олон төрөн гарсан байна. Тухайлбал залуу үе бидний бахархал, үлгэр дууриалал болсон МУ-ын Хөдөлмөрийн Баатар Г.Чунаг, М.Чимгээ, Улсын 3 удаагийн аварга трактор комбайнч Р.Даваахүү, Улсын аварга малчин Ц.Долгор, Д.Нандинцэцэг, С.Авирмэд, Улсын аварга тууварчин Б.Хорол, Улсын аварга саальчин Х.Цэрэндолгор, Х.Буяннэмэх, Улсын мэргэжлийн 2 удаагийн аварга саальчин Л.Ганбилэг, Улсын аварга тариаланч Б.Нямдорж, Аймгийн хошой аварга 5,6,7-р 5 жилийн гавшгайч саальчин Ц.Дашмаа, Аймгийн аварга малчин Н.Цэдэнбал, С.Нямхүү, Аймгийн аварга фермер О.Батаа, Ц.Даваадорж, Аймгийн аварга тариаланч С.Алтангадас, Б.Мөнхбат, Аймгийн алдарт уяач Д.Жаргалсайхан, М.Дамдинсүрэн, Н.Өлзийбүрэн, Л.Батбаяр. Мөн сумын аварга тариаланч, малчин, фермер, саальчин, алдарт уяачид маш олноор төрөн гарсан.

Одоо тус баг нь 426 өрхийн 1315 хүн амтай , 33842 толгой малтай, нийт өрхийн 80% нь мал аж ахуй газар тариалан эрхэлж өрхийн орлогоо бүрдүүлдэг. Багийн нутаг дэвсгэр дээр Борнуур ХК, Төв урлан ХК, Голден сойл ХХК, Борнуур трейд ХХК, Борнуур фүүдс ХХК, Борнуур эко хүнс ХХК, Бэрх-Оч ХХК, Харганахан хайрхан ХХК, Шинэ даваанбулаг ХХК, Арвин шимт ундарга ХХК, Урьд баян төгөл ЗБН, Цаст өгөөмөр хайрхан хоршоо, Хөх загал нөхөрлөл гэх мэт аж ахуй нэгж, нөхөрлөл, хоршоонууд үйл ажиллагаа явуулж байна. 

2025-06-17 14:04:00