• 99879577
  • bornuur_zdtg@yahoo.com
Нарт багийн танилцуулга

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 1-р бүлгийн 3-р зүйлийн 3.4-д “Баг нь сумын ,  хороо нь дүүргийн анхан шатны нэгж мөн ” хэмээн заасан байдаг. Ийнхүү 25 жилийн хугацаанд Нарт баг нь 389 өрхийн 1176 хүн амтай , 55312 толгой малтай , 54130 га газар нутагтай сумын хамгийн том, хөдөөний баг юм. Мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал, үйлдвэр үйлчилгээ хөгжсөн баруун талаараа Төв аймгийн Жаргалант, Баянцогт, Баянчандмань сумдуудтай, зүүн талаараа Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол сумдуудтай хэл залгаа нутаг дэвсгэртэй юм.Анхны багийн засаг даргаар Н.Гончигдорж , Тогтох , Д.Аварзэд,  Ж.Доржпалам, Д.Цэнгэл, Ч.Нямжав, Б.Ичинхорлоо, М.Нямхүү ,Н.Ундрахбилэг нар ажиллаж цаг үеийн холбогдолтой мэдээ, тайлан судалгааг хугацаанд нь гарган холбогдох газарт уламжлан төрийн үйлчилгээг иргэд олон нийтэд хүртээмжтэй хүргэж ирсэн байна. Одоо багийн засаг даргаар Л.Угтахбаяр , ИНХ-ын дарга тэргүүлэгчээр Д.Нямбаяр, Ш.Баярхүү, Алтанцэцэг, А.Цэрэнбат, Р.Отгонбаяр нар иргэдэд төрийн үйлчилгээг хүргэн ажиллаж байна. Багийн нутаг дэвсгэрээр Улаанбаатар-Дархан, Сэлэнгийн зам дайран өнгөрдөг. Зам дагуу байгалийн үзэсгэлэнт газар, үйлдвэр үйлчилгээ хөгжиж байна. “Аглаг бүтээлийн хийд, Бамбарууш  ,Буугаад –мордъё, Урьхан , Баян–Улаан зоогийн газар , МТ маркет ,Шунхлай , Гор газ, Мон газ шатахуун түгээх газар , Миний сүү хөргөлтийн цэг , Дуган хад резорт, Ел хад , Ах жонон, Удамт жонон, Солонго өргөө, Гурван нуур, Цагаан булаг ,Батбуян, Ти Эс Эл Жи  гэх мэтийн аж ахуй нэгж, амралтын газрууд үйл ажиллагаа явуулдаг.

Багийн тэргүүний иргэд

Улсын аварга малчин: Ж.Батаа, Улсын аварга фермерчин: Б.Лувсандорж, Н.Наранбаатар, МУ-ын манлай уяач: Ж.Бадамсүрэн, МУ-ын Алдарт уяач: Н.Гончигдорж, Нийслэлийн алдарт уяач С.Ширнэнбаатар, Аймгийн алдарт уяач М.Сайнзаяа, Н.Баднаабазар, Х.Бямбацогт, Д.Амарсайхан, Д.Амарсанаа, Аймгийн аварга фермерчин: Б.Энхбаяр, Аймгийн сайн малчин:  Т.Жанчив, П.Отгон-Эрдэнэ, Аймгийн аварга ногоочин Т.Цогбадрах, Сумын сайн малчин: Б.Пүрэвдорж, Н.Гончигдорж, Д.Жамсран, Ц.Баярмагнай, Ч.Рэнчинбямба, Р.Отгонбаяр, Б.Түмэнжаргал, Б.Отгонбаяр, Сумын аварга саалчин Х.Алтанцэцэг, сумын аварга ногоочин Ч.Цогбаяр, сумын аврага механикжуулагч Ш.Даваа, Мянган малчин Б.Пүрэвдорж, Б.Лувсандорж, Б.Отгонбаяр, П.Отгон-Эрдэнэ, М.Балжинням, М.Тэгшжаргал, Б.Бат-Эрдэнэ, Д.Болджаргал, Т.Юнгэрэн, Т.Жанчив, Б.Батчулуун, Г.Баавгай. Ч.Даваасүрэн, Сумын Алдарт уяач: Б.Баасанхүү, Э.Чанцанням, Б.Чимэддорж, Б.Батболд, А.Тэмүүлэнбаяр, Ц.Батмөнх, Г.Улаанхүү, Б.Баатар, Н.Сэлмэн, Б.Отгондаваа, Б.Түвшинжаргал нарын олон арван хүмүүс байна.

2022-11-22 09:57:08