Үндсэн цэс
- Нүүр
- Танилцуулга
- МЭДЭЭ
- ХАРЬЯА ГАЗРУУД
- Шилэн данс
- Хоршоо хөгжүүлэх сан
- Ил тод байдал
- ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ
Улсын төсвийн 2,000,000,000 төгрөгөөр баригдсан Соёл, спортын төвийн барилгад 2023-оны 11-р сарын 25-ны өдөр спортын үйл ажиллагаа явуулж эхэлснээр, 320-н хүний суудалтай хүчин чадал бүхий барилгад, соён гэгээрүүлэх соёл спортын дугуйлан сургалтад жилдээ 180 гаруй удаагийн урлаг спортын бусад олон талт арга хэмжээг амжилттай зохион байгуулж давхцсан тоогоор 12000 мянга гаруй иргэдэд хүрч үйлчилдэг байгууллага юм. Давуу тал нь:
Сумын соёл спортын барилга нь дулаахан тохилгог орчинд ,сумын иргэд, өсвөр үе хүүхэд багачуудад ,нийтийн номын сангийн үйлчилгээ, орон нутаг судлах танхим, фитнес, дуу,хөгжим,бүжиг,шатар,даам, гэх мэт ,7-н төрлийн соёл спортын дугуйлан сургалт явагдаж байна, Соёлын талаарх хууль тогтоомж, соёлын бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, материаллаг баазыг бэхжүүлэх, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэргээр, хөдөөгийн хүн амд соёл, спортын үйлчилгээ хүргэх чиг үүргээ амжилттай хэрэгжүүлж байна.