• 99879577
  • bornuur_zdtg@yahoo.com
МОНГОЛ УЛСЫН БААТАР  ДУЛАМДОРЖИЙН САМДАНГИЙН  НЭРЭМЖИТ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ

Сумын Ерөнхий боловсролын сургууль нь 1958 онд одоогийн сумын төвийн зүүн дэнжид 5 ханатай гэр 2 багш, 25 сурагчидтай байгуулагдаж байсан бол эдүгээ 910 сурагчтай , 29 бүлэг , захирал , бага , дунд боловсрол хариуцсан сургалтын менежер, нийгмийн ажилтан, 47 багш, 22 үйлчилгээний ажилтан, албан хаагчидтай үйл ажиллагаа явуулж байна. Сургуулийн захирал Х.Энхтуяа, суурь, бүрэн дунд боловсрол хариуцсан сургалтын менежер П.Болорчулуун, бага боловсрол хариуцсан сургалтын менежер Б.Балдансамбуу нийгмийн ажилтан Б.Цэндмягмар нар ажиллаж байна. 2010 онд Япон улсын “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд 131 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар дотуур байрыг засаж ашиглалтанд оруулсан. Одоо дотуур байранд  120 сурагч амьдарч байна. 
2014-2015 онд хичээлийн жилд БСШУЯ-ны 43 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дотуур байрын гал тогооны иж бүрэн тоног төхөөрөмж сургалтын орчин, хэрэглэгдэхүүний шинэчлэл хийсэн.
 2015 онд Төв аймгийн Орон нутгийн хөгжлийн сангаас 150 сая төгрөгөөр сургуулийн гадна тал дээврийн засвар хийгдсэн. 
Ерөнхий боловсролын сургууль 4 заах аргын нэгдэлтэй, магистр 9, тэргүүлэх зэрэгтэй 8 багш, заах аргач зэрэгтэй 15 багш, БТА 7 багш ажиллаж байна. Сургуулийн хэмжээнд 22 төрлийн сонгон, дугуйлан хичээллэдэг. “Уран нүүдэл”  шатрын клуб ажиллаж сургуулиараа шатарчин болох хөдөлгөөн өрнүүлж нийт сурагчдын 80% шатар тоглож сурсан. 3 үеийн цахилгаан хөгжмийн, “Жавхаалаг багачууд” морин хуурын, Бишгүүр хөгжмийн “Солонго”, найрал дууны “Аялгуу” хамтлагуудтай . Шатрын спортын дэд мастер, цанын спортын мастер сурагчтай. Спортын амжилтаар аймагтаа тогтмол 1-3-р байранд шалгардаг. “Улсын цанын аварга”, “Аймгийн хошой аварга” баг тамирчидтай. Аюулгүй орчин бүрдүүлж “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”-ын 3-р шатны болзлыг 2 удаа хангасан, “Номын сайн нөхөр сургууль”-аар шалгарсан. Аймгийн “Шилдэг ногоон байгууламжтай сургууль”-аар 2016, 2018 онуудад шалгарсан хөдөлмөрч бүтээлч хамт олон юм.
 

2022-11-22 14:09:11