• 99879577
  • bornuur_zdtg@yahoo.com
Төв аймаг Борнуур сумын "Өсөх Нахиа" цэцэрлэгийн товч танилцуулга

ТӨВ АЙМАГ БОРНУУР СУМЫН  “ӨСӨХ НАХИА”
ЦЭЦЭРЛЭГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Манай цэцэрлэг нь БНМАУ-ын Улсын бага хурлын Тэргүүлэгчдийн  1941 оны 12 сарын 11–ний өдрийн 81-р тогтоолоор Төв аймгийг 22 сумтай  байгуулах тухайд Баянөлзийт сум одоогийн Борнуур сум байгуулагджээ. Борнуур сум байгуулагдах үедээ цэцэрлэг, сургууль, хүн эмнэлэгтэйгээр байгуулагдаж байсан байна. Манай цэцэрлэг нь 1941 онд 1 багш, 25 хүүхэдтэй эрхлэгчээр Дашдорж удирдан үйл ажиллагаагаа эрхлэн явуулж ирсэн.

“Өсөх нахиа“ цэцэрлэгийн үзэл баримтлал:
Бага насны хүүхдийг  суралцах, хөгжих, чөлөөт  сонголт хийх орчинг багш эцэг эхийн  тусламжтайгаар бүрдүүлж, хүүхдийг  тоглонгоо  хөгжихөд нь  дэмжлэг үзүүлнэ.
Бидний Эрхэм зорилго:
Хүний  хөгжлийн үндсэн суурь үе болох бага насанд нь хүүхэд бүрийг өөрийн хөгжлийн онцлог, чадвар, бүтээлч үйлээрээ эрүүл, аюулгүй  орчинд хөгжих боломжийг  бүрдүүлэн хүнлэг энэрэнгүй, инээд баясал  цог жавхлантай  иргэн төлөвшүүлэхэд  оршино.
Өсөх нахиа цэцэрлэг Борнуур сумын хэмжээний 2-5 насны 391 хүүхдээс үндсэн бүлэгт 210 хүүхэд, хувилбарт сургалт буюу сувиллын бүлэгт 30 хүүхэд, ээлэийн бүлэгт 30 хүүхэд, гэр цэцэрлэгт 60 хүүхэд нийт 120 хүүхэд нийт СӨБ-д 330 хүүхэд буюу 84,4 %-тай хамрагдаж байна.
2017-2018  оны хичээлийн жил
“Өсөх нахиа“ цэцэрлэг нь 6 бүлэгтэй Үүнд :
1.    Бэлтгэл бүлэг 2
2.    Ахлах бүлэг 1
3.    Дунд бүлэг 1
4.    Бага бүлэг 1
5.    Холимог бүлэг 1 тус тус бүлэгт 2-5 насны хүүхэд авч байна.
Бүлэг тус бүрээр танилцуулбал :
1.    Бэлтгэл бүлэг – 5 настай хүүхэд “Дэгдээхий “ бүлэг багш П.Энхтуяа, туслах багш  Х.Бямбасүрэн
2.    Бэлтгэл 1 бүлэг 4-5 настай хүүхэд “Бамбарууш“ бүлэг багш С.Отгонмаа, туслах багш Д.Уранбилэг
3.    Ахлах бүлэг 4 настай хүүхэд “Янзагахан“ бүлэг С.Дулмаа, туслах багш А.Хундармаа
4.    Дунд бүлэг 3 настай хүүхэд “Бүжинхэн“ бүлэг багш Б.Туул, туслах багш  Л.Саранцэцэг
5.    Холимог бүлэг 3-4 настай хүүхэд “Бялзуухай“ бүлэг багш Б.Үржинханд, туслах багш Г.Ганзаяа нар тус тус ажиллаж байна.
Тус цэцэрлэгт :
Эрхлэгч -1 , Багш -6 , Туслах багш -6 , Тогооч -2 , Үйлчлэгч -1, Жижүүр -4, нийт 20 албан хаагчдын  бүрэлдэхүүнтэйгээр  сургуулийн  өмнөх боловсрол олгож байна.
Албан хаагчдын боловсролын түвшингээр ангилбал :
Дээд боловсролтой -6 хүн
Тусгай дунд боловсролтой -1 хүн
Бүрэн дунд боловсролтой -10 хүн
Бүрэн бус боловсролтой -3 хүн
Хамт олноос ажлын амжилт бүтээлээр шалгаран шагнал авсан хүмүүсийнтанилцуулга:
•    Боловсролын Тэргүүний ажилтан эрхлэгч Л.Туяа, багш Ж.Саранчимэг, П.Энхтуяа
•    Хүнс Хөдөө аж ахуйн Тэргүүн тогооч С.Дунчулуун
•    Багшийн гавъяа цол тэмдэгтэн багш П.Энхтуяа , туслах багш Л.Саранцэцэг
•    Заах аргач зэрэгтэй багш –  Ж.Саранчимэг
•    БСШУЯ-ны “Хүндэт жуух бичиг “-ээр эрхлэгч Л.Туяа
•    Ардын Хувьсгалын 90-н жилийн ойн медиал эрхлэгч Л. Туяа , тогооч С.Дунчулуун
•    Төв аймгийн 90-н жилийн ойн медиал Л.Туяа, тогооч С.Дунчулуун, Л.Соёлмаа, багш Ж.Саранчимэг, П.Энхтуяа, туслах багш Н.Цэцэгмаа, Л.Саранцэцэг,  Х.Бямбасүрэн, Ө.Бямбасүрэн, жижүүр Н.Бямба, Ө.Туяа
•    Төв аймгийн Засаг даргын “Хүндэт жуух бичиг”-ээр  эрхлэгч Л.Туяа, багш  Ж.Саранчимэг, тогооч С.Дунчулуун
•    Төв аймгийн Засаг даргын “Хүндэт тэмдэг”-ээр  эрхлэгч Л.Туяа
•    Төв аймгийн Хөдөлмөрийн аварга тогооч С.Дунчулуун
•    Төв аймгийн БСГ-ын “ Хүндэт дурсамж”-аар туслах багш Н.Цэцэгмаа
•    Төв аймгийн Борнуур сумын “Хүндэт өргөмжлөл”-өөр багш П.Энхтуяа
•    Төв аймгийн Борнуур сумын “Хүндэт өргөмжлөл”-тэй туслах багш Н.Цэцэгмаа
•    Он оны “Сумын аварга” –аар эрхлэгч Л.Туяа, тогооч С.Дунчулуун, багш  П.Энхтуяа, Ж.Саранчимэг, туслах багш Н. Цэцэгмаа, Л.Саранцэцэг нар тус тус ажиллаж байна.

“Өсөх  нахиа“ цэцэрлэгийн  брэнд бүтээгдэхүүн байцааны ороомог /хоол/, хамт олны хатгамал зэрэг болно.
 

2022-11-21 12:39:02