0

2018 оны 11.20-22-ны өдрүүдэд Органик ХАА-н үндэсний 3-р чуулга уулзалтанд Төв аймгийн ногоочдыг төлөөлөн манай сумын 2 иргэн оролцлоо. “Алсыг хар-Органикийг сонго” гэсэн уриатайгаар зохион байгуулагдаж зөвлөгөөний үеэр анх удаа 15 иргэн органик ногоо ургуулна гэж тангараг өргөлөө.

Орнаник ХАА-н үйлдвэрлэлийг хөгжүүлэх хамтын баталгаажуулалтын тогтолцоог бий болгож талуудын оролцоог нэмэгдүүлэх замаар нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж бага талбайд тариалан эрхлэгч иргэдийн амжиргааг сайжруулах гэсэн эцсийн зорилготой сургалт семинар болж өнгөрлөө.

 

0
  • 12 сарын 3 нд ХБИ-ийн эрхийг хамгаалах олон улсын өдөрт зориулан Борнуур сумын НТБТ-ийн багш Д.Эрдэнэчимэг нь сумын ХЭХАХ мэргэжилтэн, ДЗОУБОНХХ, ЭМТ-тэй хамтран ХБ-тэй 20 иргэнд “Нийгмийн чадвар олгох, Хүмүүжлийн эерэг арга” сургалт арга хэмжээг зохион байгууллаа.ХБИ уг сургалт арга хэмжээнд оролцсоноор нийгэмд бусад иргэдийн адил идэвх оролцоотой тэгш оролцох, бусадтай харилцах, өөрийгөө илэрхийлэх болон хүүхдээ зөв эерэгээр хүмүүжүүлэхэд эцэг эхийн үүрэг оролцоо, тэднийг мэдэрч ойлгох, хайрлах, хамгаалах,тэднийг хүндлэх, сонсох, ярилцах, зөв үлгэр дууриалалыг үзүүлэх, тэднийг шийтгэл хүчирхийлэлээс ангид хүмүүжүүлэх эерэг 10 аргын талаар шинэ мэдлэг ойлголттой боллоо.Энэ арга хэмжээг ДЗОУБОНХХ дэмжиж цайны зардал, өдрийн хоолыг хариуцан, сумын ХЭХАХ мэргэжилтэн Ч.Загалмаа ХБ-тэй иргэдэд төрөөс үзүүлдэг хөнгөлөлт тусламжийн талаар мэдээлэл өгч, ЭМТ-өөс иргэдэд үзлэг хийж, ханиад томуунаас урьдчилан сэргийлэх гарын авлага тараан өглөө.Сургалт арга хэмжээнд ХБ-тэй 2 хүүхэд оролцлоо.
  • 47574747_1124398061070626_5224960717836255232_n 47571962_1124405671069865_5752450059757158400_n 47433869_1124405061069926_6155073668612358144_n 47384051_1124405317736567_4444444398557593600_n 47380541_1124405411069891_1238447892746731520_n 47223795_1124397667737332_9196350933011791872_n 47163649_1124405187736580_4196515100703588352_n

0

0

Монгол улсын Засгийн газраас зохион байгуулсан Төв аймгийн бие бялдарын сорилд манай сургуулийн багш, ажилчид, сурагчдын төлөөлөл амжилттай оролцоод 1 мөнгө, 1 хүрэл медаль өвөртлөн ирлээ.

46447713_486399005187006_6007044640048414720_n-572x1024 46452206_180172199602889_6165714763620810752_n-572x1024

0

Үе үеийн төгсөгчдийн сагсан бөмбөгийн тэмцээн нь 6 дахь жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж байна. Уг тэмцээний гол зорилго нь сумын залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нутгийн залуучуудыг бие биентэй нь дотоносуулж, ойртуулах юм.

Энэ жилийн тэмцээнийг 1996 оны төгсөгчид зохион байгуулж 2018.11.25-ны өдөр Улаанбаатар хотод амжилттай болж өнгөрлөө. Нийт нутгийн 300 гаруй иргэд оролцжээ.

Тэмцээнд 24 баг 150 гаруй тамирчид оролцож ахмад үе залуучууд гэсэн 2 ангилалаар явуулж ахмад үеэс эрэгтэй 1- байрыг 2007 оны төгсөгчид, 2-р байрыг 2006 оны төгсөгчид 3-р байрыг 1989 оны төгсөгчид, залуу үеэс эрэгтэй 1-р байрыг 2010 оны төгсөгчид, 2-р байрыг 2018 оны төгсөгчид 3-р байрыг 2012 оны төгсөгчид эмэгтэй багаас 1-р байр 2013 төгсөгчид 2-р байр 2012 төгсөгчид 3-р байр 2010 төгсөгчид тус тус эзэлж багаараа 2010 оны төгсөгчид тэргүүн байрыг эзэлж шилжин явах цомын эзэд боллоо.

Энэ жилийн тэмцээний гол онцлог нь Борнуур сумын нэрээр овоглодог 10 настай өсвөрийн лигийн тамирчин нээлтийн үйл ажиллагаанд оролцсон явдал мөн энэ үеэр сумын ЭМТ-өөс Элэг бүтэн монголчууд хөтөлбөрийн хүрээнд 15-49 насны иргэдээс элэгний В, С вирусын шинжилгээнд 75 иргэнийг хамруулжээ.

46882037_491387684685550_6178394262992846848_n

46961272_1824822387630640_240236964182228992_n 46911394_1057956937718134_8651761049952845824_n 46766039_2164048987202065_6171766716138258432_n 46749911_1977816999001023_5327726086795034624_n 46640317_1908004372651035_1675706676222623744_n 46843558_1824822357630643_1984317814655156224_n 46627387_1908004325984373_7735974078556667904_n 46519618_2164048933868737_5253827248867246080_n

0

Түвшин тогтоох шалгалтаа өгчихлөө.

46501614_2319203361484095_5237733246199922688_n 46510877_2319203174817447_4058435539974488064_n

0

Монгол Улсын Иргэний андгай өргөх ёслолын арга хэмжээ болж сургуулийн 30 хүүхэд андгай өргөлөө. Эдгээр хүүхдүүддээ сумын 80 жилийн ойн энгэрийн тэмдэг, ном, бал гардууллаа. Хүүхдүүддээ сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсьe.

БОРНУУР БИДНИЙ Л НУТАГ ӨӨДӨӨ ЦАГААН ХИЙМОРЬТОЙ

46756598_1925131524448488_6564260919503749120_n