1 cарын үйл ажиллагааны мэдээ

83
БОРНУУР СУМЫН ЗДТГ-ЫН 2017 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ

2017.01.31                                   Борнуур сум                                      

УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ХҮРЭЭНД
Сумын Засаг даргын 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг иргэдийн Төлөөлөгчийн хурал баталлаа
  • Цэргийн шинэчилсэн тоо бүртгэл хийгдэж дууслаа
  • Ерөнхий сайд Нарт багийн иргэн Амарсанаагийнд айлчиллаа.

ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙН АЖИЛ 01Р САРЫН БАЙДЛААР: \өссөн дүнгээр \

  • Төрөлт- 12 /өссөн дүнгээр/
  • Үрчлэлт-0/өссөн дүнгээр/
  • Овог нэр өөрчлөлт-2 /өссөн дүнгээр/
  • Эцэг тогтоолт-5 /өссөн дүнгээр/
  • Гэрлэлт-3/өссөн дүнгээр/
  • Гэрлэлт цуцлалт- 0/өссөн дүнгээр/
  • Нас баралт- 3 /өссөн дүнгээр/

Иргэний шинэчилсэн бүртгэлд 2 иргэн, 25, 45 насны иргэний үнэмлэхний сунгалтын бүртгэлд 2 иргэн, дахин авах бүртгэлээр 18 иргэн бүртгэгджээ. 1-р сарын байдлаар өөр орон нутгаас 11 иргэн шилжин ирж, 11 иргэн шилжин явсан.

Эд хөрөнгийн эрхийн бүртгэлд энэ сард 7 иргэний материалыг шалган авч аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн.

ТАМГЫН ГАЗРЫН БИЧИГ ХЭРЭГ:

Бичиг хэрэгт 2017 оны 01-р сарын 25-ны байдлаар  дээд газраас 98 албан бичиг хүлээн авч. 35 бичигт хяналтын карт хөтлөн 25  бичгийн хариу явуулсан. Сумын ЗДТГ-ын нийт албан хаагчид 2017 оны 1-р сард 9 өргөдөл хүлээн авч 7 өргөдөл шийдвэрлэсэн.

ТӨСӨВ САНХҮҮ БОДЛОГЫН ХҮРЭЭНД

Орон нутгийн төсвийн орлого, зарлага, өглөгийн мэдээ

Орлого Зарлага Авлага Өглөг
Тамгын газар 30895.9 24043.9
ИТХ 3146.4 3061.9
Сургууль 88077.5 81225.6
Цэцэрлэг 25163.0 21128.4
Соёлын төв 9574.3 9257.2
Эмнэлэг 30681.0 26734.6
Дүн 187538.5 165451.6 0.0 0.0

ХӨДӨӨ АЖ АХУЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД

Хонины цэцэг өвчин гарсантай холбогдуулан сумын Засаг даргын А\04 тоот захирамж гарган 44453 толгой буюу 98.6% вакцинжуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Хонины цэцэг өвчний хорио цээрийг А\05, А\07 тоот захирамжийн дагуу 3 цэгт хорио цээрийн арга хэмжээ зохион байгуулан, хяналтын цэгт сумын ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн гишүүд 3 хоногоор ээлжлэн ажиллаа.Сумын хэмжээнд нийт цэцэг өвчнөөр өвчилсөн 847 хонийг зааврын дагуу устгасан хорио цээрийн зааврыг мөрдлөг болгон ажиллаж 6400м\кв талбайг ариутгасан.  Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 122-р тогтоолын дагуу арьс шир бэлтгэн нийлүүлсэн иргэний урамшууллын 367 иргэний 1018 ширхэг материалыг  2017оны 1 сарын 15нд аймгийн ХХААГ-т хүргэж өгсөн. Төмс, хүнсний ногоо, үр тариа, жимс, жимсгэнэ тариалдаг иргэн, ААН гэзэр эзэмшилт, тарьсан талбайн судалгааг шинэчлэн гаргасан. 2016 оны ажлын амжилтаараа улс, аймгийн болзлыг хангасан малчин, тариаланчдын материалыг хянаж холбогдох газарт хүргэсэн.

БАЙГАЛЬ ОРЧНЫ ХҮРЭЭНД

Байгаль орчны хүрээнд 1-р  сард дараах ажлыг хийж гүйцэтгэлээ. Үүнд: 2017-2020 онд хэрэгжүүлэх “Үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөө”, 2017 онд хэрэгжүүлэх “Үндсэн чиглэл”-ийг 2017 оны 1-р сарын 12, 13-нд ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулав. Бичигт багийн Дулмын толгой гэх газарт хонины цэцэг өвчин илэрсэн тул сумын Засаг даргын хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоох тухай А\07 тоот Захирамжийн хүрээнд 1-р сарын 14-өөс 19-г хүртэл 5 хоног хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоон ажиллаа. 2017 онд гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлох “Үр дүнгийн гэрээ”-ний төслийг боловсруулан хянуулахад бэлэн болоод байна.    Байгаль хамгаалагчид хяналт шалгалтыг нийт 9 удаа хийж эзэн холбогдогч нь тодорхойгүй 1 машин модыг хураав. Хураагдсан модыг “Хорио цээр, хязгаарлалтын ” хяналтын хэсэгт хэрэглэсэн. Мөн гоц халдварт өвчний ажилд зориулан “Сүжигт Хайрхан”, “Эрдэнэ Хайрхан”, “Суврага Хайрхан”, “Буянт Зур” нөхөрлөлүүд галын түлээний мод өгч дэмжлэг үзүүлэв.

НИЙГМИЙН САЛБАРЫН ХҮРЭЭНД ЕББДСУРГУУЛЬ :

  1. Төв аймгийн БСУГ-аас хойд бүсийн сургуулиудын багш нарт 1-р сарын 7-8-ны өдрүүдэд Баянчандмань суманд сургалт зохион байгуулж манай сургуулиас 40 багш хамрагдлаа.
  2. Төв аймгийн Цагдаагийн газрын ахлах мөрдөн байцаагч ахмад Нарантуяа 2 өдөр манай сургуульд ажиллаа. Ажиллах хугацаандаа 7-12 дугаар ангийн сурагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулсан. Сургалтанд 300 гаруй сурагч хамрагдлаа.
  3. Дэлхийн зөн олон улсын байгууллагаас хөгжлийн бэрхшээлтэй 5б ангийн сурагч Б.Сэр-Одод дугуйт тэргийг бэлэглэсэн.
  4. “Дуган хад тур” ХХК-ын захирал Бүрэнтөгс 11-12-р ангийн сурагчдад мэргэжлээ хэрхэн сонгох вэ? сэдэвт сургалтыг зохион байгуулж нийт 125 сурагч хамрагдсан.
  5. Дунд ангийн багш нар, сургалтын менежерүүд хамтран 9-р ангий 11-р ангиудын эцэг эхчүүдтэй уулзалт зохион байгуулсан. Уулзалтаар 2016-2017 оны хичээлийн жилд явагдаж байгаа сургалтын онцлог, эцэг эхчүүд сурагчдад хэрхэн анхаарах, мэргэжлийн чиг баримжаа олгох чиглэлийн мэдээллүүдийг өглөө.

СОЁЛЫН ТӨВ

2017 оны 1-р сарын 1-нд залуучуудын маскарат шоу зохион байгуулж нийт 130 гаруй хүнд хүрч үйлчлэв. Бүжгийн дугуйланд бага ангийн 12 хүүхэд, дунд ахлах ангийн 14 хүүхэд амжилттай суралцаж байна. Одоогоор цагаан сараар өндөр настангуудаа хүлээн авах үйл ажиллагаанд зоиулан бүжгийн сурагчдад ДОМОГ бүжгийн бэлтгэл амжилттай хийгдэж байна. Хөгжмийн дугуйлангийн сурагчид тогтмол хичээл сургуулилалтаа хийж байна. Соёлын төвийн дэргэдэх “Сэргэлт ” клубын ахмадууд 7 хоног бүрийн 3 дахь өдөр бүр ирж үйлчлүүлж байна.

 ӨСӨХ НАХИА ЦЭЦЭРЛЭГ:

Хийх ажил Хугацаа \сар өдөр\ Биелэлт
1 Ажлын төлөвлөгөөг хийх 01.02 Ажлын төлөвлөгөөний дагуу ажлыг зохион байгуулав.
2 Албан хаагчид сарын ажлын төлөвлөгөөг хийх, батлуулах, биелэлтийг гаргуулах 01.4-01.05 Албан хаагчид 01 сарын ажлын төлөвлөгөөг баталуулан, 12-р сарын ажлын төлөвлөгөөний биелэлтийг гаргаж өгсөн.
3 Эрхлэг, багш нар сургалтанд хамрагдах 01.05, 01.08, 01.16 – 2017.01.05-нд “Математикт хүүхэд хэрхэн суралцдаг вэ?” сургалтанд Жаргалант суманд очиж 6 багшийн хамт хамрагдсан.

– 2017.01.08-нд “Тоглохуй, танин мэдэхүй, суралцахуй” хойд бүсийн сургалтанд 6 багшийн хамт хамрагдсан

-2017.01.16-нд Аймгийн боловсролын салбарын удирдах ажилтны сургалт семинарт хамрагдсан

-Аймгийн Засаг дарга Батжаргал, Сумын Засаг дарга Ууганбаяр нартай үр дүнгийн гэрээг хийсэн.

4 Бүх албан хаагчидтай хөдөлмөрийн гэрээг хийх. 01сард “Өсөх нахиа” цэцэрлэгийн 19 албан хаагчидтай Хөдөлмөрийн гэрээг хийсэн.
5 Бүх албан хаагчидтай ажлын байрны тодорхойлолт баталгаажуулах. 01.02-01.31  “Өсөх нахиа” цэцэрлэгийн 19 албан хаагчидтай ажлын байрны тодорхойлолт баталгаажуулсан.
6 Баталгаат хоол хүнсээр хангах \хоолны илчлэгийн мэдээг өгөх\ Өдөр бүр Хүүхдийн хоолны илчлэг хангалт 1800 буюу 100%-тай хангаж байна.
7 Туслах багш нар сургалтанд хамрагдах Сардаа 2017.01.31 –ийг хүртэл хугацаанд Бага насны хүүхдийн хөгжил төвөөс зохион байгуулсан Хүүхэд бүрийн хөгжилд туслах багш нар хамрагдсан.
8 Хийсэн ажлаа дүгнэх 01.31 Хийх ёстой төлөвлөсөн ажлыг амжилттай зохион байгуулав.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ:
Амбулиториор үйлчлүүлсэн- 183
Үүнээс: Багийн бага эмчийн – 82
Сумын бага эмчийн –19
Сумын эх баригч бага эмч – 45
Сумын их эмч – 37
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн-48
Бүртгэгдсэн халдварт бус өвчлөл – 54
үүнээс:        шинэ – 31
Хуучин -23
Хорт хавдрын өвчлөл – 0
Осол гэмтлын өвчлөл – 0
Томуу, томуу төст өвчин \jo9-j11\ - 13
0-5 насны хүүхдийн амьсгалын замын цочмог халдварт өвчин \j00-j06, j20-j22\ - 0
Эмнэлгийн дуудлагаар-91
Үүнээс:
Алсын-43 
Осол гэмтлийн дуудлага- 5
Төвийн- 48
Хяналтанд шинээр орсон жирэмсэн эх- 9
Хяналтанд байгаа жирэмсэн эмэгтэйчүүд бүгд-52
Төрөлт-1

НИЙГМИЙН ХАЛАМЖ, ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ТАЛААР

Үзүүлэлт Сарын дүн Өссөн дүн
Хүний тоо Зарцуулагдсан хөрөнгө Хүний тоо Зарцуулагдсан хөрөнгө
1 Хөдөлмөр

эрхлэлт

Бүртгэлтэй ажилгүй иргэд 138 150
2 Нэмэгдсэн ажилгүй иргэд 43 55
3 Ажлын байрны захиалга 8 9
4 Ажилд зуучилсан хүний тоо 14 33
5 Сургалтанд хамрагдсан хүний тоо
6 Нийтийг хамарсан ажил хамрагдсан хүний тоо
7 Шинээр бий болсон ажлын байрны тоо 14 29
8 Ажилгүйдлийн тэтгэмж
9 Дүн
10 Халамж үйлчилгээ Шинэ төрсөн хүүхэд 12 80
11 Хүүхдийн мөнгөн тэтгэмж 1827 36540000
12 Шинэ гэр бүл
13 Алдарт эхийн 1, 2-р одонгийн мөнгө 546 75300000
14 Нийгмийн халамжийн тэтгэвэр 81 11200000 80 11200000
Дүн 319 11200000 2780 536850000
Нийт дүн 103 11200000 2673 536850000

ҮЙЛДВЭР ҮЙЛЧИЛГЭЭ, ДЭД БҮТЦИЙН ХҮРЭЭНД

Үйлчилгээний төрөл Цэгийн тоо Иргэний тоо Мөнгөн дүн \мян\төг\
1 Оёдол 3 15 120.0
2 Гутал 1 5 240.0
3 хоол 3 770 2474.0
4 Үсчин 2 115 510.0
5 Гэрэл зураг 1 12 60.0
6 Халуун ус 2 25 80.0
Дүн 21 4055 24085.0

 

МЭДЭЭГ НЭГТГЭСЭН: ХЭЗ-н АЖИЛТАН С.САРАНГЭРЭЛ

8 COMMENTS

  1. Hello there, You have performed an excellent job. I will certainly digg it and in my opinion suggest to my friends. I am sure they will be benefited from this web site.

  2. Thanx for the effort, keep up the good work Great work, I am going to start a small Blog Engine course work using your site I hope you enjoy blogging with the popular BlogEngine.net.Thethoughts you express are really awesome. Hope you will right some more posts.

  3. Hello! I could have sworn I’ve been to this blog before but after checking through some of the post I realized it’s new to me. Nonetheless, I’m definitely delighted I found it and I’ll be book-marking and checking back frequently!

  4. of course like your web-site but you have to check the spelling on quite a few of your posts. Many of them are rife with spelling problems and I find it very bothersome to tell the truth nevertheless I’ll certainly come back again.

LEAVE A REPLY