Засаг даргын Тамгын газрын даргын мэндчилгээ

171

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАРЫН ДАРГА Б.ГАЛБАДРАХ

Борнуур сумын нутгийн зон олон та бүхнийхээ амар мэндийг айлтган мэндчилье. Хэзээнээс ажилсаг, хөдөлмөрч, эвсэг гэдгээрээ алдартай Борнуурын иргэд маань эдийн засаг нийгмийн слбар бүрт амжилттай ажиллаж ямагт тэргүүн эгнээнд манлайлагч байж сум орон нутгийнхаа нэрийг өндөрт өргөн яваа та бүхнээрээ үргэлж бахархаж явдаг юм.

Сумын ЗДТГазар нь төрлөх нутгийнхаа хөгжил, цэцэглэлт, иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө төрийн түшээд, нутгийн удирдлагууд, ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудтайгаа хамтран “Шинжлэх ухаанжсан ХАА-үйлдвэр үйлчилгээ-аялал жуулчлал” гэсэн тэргүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
Борнуур сум маань үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойгоо угтан өдөр ирэх бүр өргөжин тэлж, ажил хөлөдмөр, бүтээл нь ундарч ард иргэдийн  амьдрал ахуй өөдлөн дээшилж, бүтээн байгуулалтын шинэ шинэ ажлууд хийгдэхээр төлөвлөж хэрэгжүүлж байгааг цахим хуудсаар дамжуулан эх орны өнцөг булан бүрт болон гадаад оронд амьдран суугаа нийт иргэддээ дуулгахад таатай байна.

Та бүхэн манай цахим хуудаснаас сум орон нутгийнхаа мэдээ, мэдээллийг авахын зэрэгцээ, санал бодлоо илэрхийлж бидэнтэй ажил хэргийн харилцаа холбоо тогтоож, хамтран ажиллахыг хүсье.

Хүндэтгэсэн: ЗДТГ-ын дарга Б.Галбадрах

NO COMMENTS

LEAVE A REPLY