Сумын Засаг дарга Төрийн албан хаагчидтай уулзалт хийв.

36256

2018 оны 01 сарын 10-ны өдөр Төсвийн 5 байгууллагын албан хаагчидтай уулзалт зохион байгуулж нийт 103 албан хаагчид оролцов.

Сумын Засаг дарга төрийн албан хаагчдад сум орон нутгийн 2017 оны хийж гүйцэтгэсэн ажлуудыг танилцуулж 2018 онд хийхээр төлөвлөж байгаа ажлуудаа танилцуулан санаа бодлоо хуваалцлаа.
Мөн 80 жилийн ойд зориулан хийхээр төлөвлөж буй ажлуудыг танилцуулж “Өрх бүр хашаанаасаа өнгө үзэмжээ сайжруулцгаая” гэсэн уриалгыг дэвшүүлж мөн ТАХ бүр 80 жилийн ойн хүрээний ажлын хэсэг тус бүрд зохион байгуулагчаар орж ажиллах үүргийг өглөө.

Уг уулзалтын үеэр сумын ЗДТГ-ын дарга Төрийн албаны тухай хууль, ТАХ-ын ёс зүй, сахилга бат сайжруулах талаар сургалт хийв.