Өгөөмөр 1-р баг

БОРНУУР СУМЫН ӨГӨӨМӨР БАГИЙН ТАНИЛЦУУЛГА

Өгөөмөр баг нь 1569 хүн амтай 441 өрхтэй сумын төв хөдөө хосолсон 16.592 га талбайтай баг юм. 12136 толгой малтай 194 малтай өрхтэй. Багийн нутаг дэвсгэрт 5 төсвийн байгуулага, 6 ТББ, 17 үйлчилгээний байгуулага үйл ажиллагаа явуулдаг. Тус баг нь 2007, 2008, 2014 оны ”Шилдэг баг”, Ардын урлагийн их наадмын тэргүүн байрын шагналтай 2010 оны “Аймгийн тэргүүний баг” Жишиг багийн болзол хангасан баг-аар шалгарсан тэргүүний хамт олон юм. Багийн нутаг дэвсгэрт түүх соелын домогтой, тусгай хамгаалалттай Айраг нуур, Бор толгой, Эрдэнэтолгой, Сайхан Даваанбулаг зэрэг үзэсгэлэнт сайхан байгалийн үзэмжит газар нутаг олон байдаг.

Манай багийн иргэдээс ажил үйлсээрээ тэргүүний ахмад буурлууд болон зах зээлийн өнөө үед ажил амьдралаа өөд татаж яваа тэргүүний ажилсаг малчин тариаланч сэхээтэн залуучууд олон байдаг. Тус багаас Монгол Улсын гавъяат механикжуулагч Б. Сономжамц, Гавъяат эдийн засагч Я.Яндаг, Гавъяат агрономич М.Гончиг, Улсын аварга Д.Лхагважав, Ц.Бадам, Л.Энхтайван, Б.Агваансодном, Д.Очирхүү Б.Баяржаргал, Н.Хишигт. Д.Нацагдорж Аймгийн аварга Д.Нацагдорж, Б.Баяржаргал, Б.Атартунгалаг,  Р.Мягмаржав, Г.Чойдогжамц, ЦТүмэндэмбэрэл, сумын аварга Д.Лхагважав, Х.Пүрэвсүрэн, Т.Лхагвасүрэн, М.Баатархүү, С.Баярсайхан, сумын алдарт уяач Ч.Таванжин, Б.Бат-очир, Н.Нямсүрэн ажил үйлсээрээ тэргүүнйи ахмад буурлууд А.Шоолам, Л.Лхаюзм, Ц.Цэрмаа, Ч.Бандидмаа, Г.Лхагва, Ч.Ганширнэн, Н.Батнасан, Ч.Цэнд, Ж.Бадам, Б.Төмөрчөдөр, Ш.Танилаа, Б.Сүхээ, С.Нуваан, П.Болдбаатар, Г.Лхагвасүрэн, Н.Энхбаяр г.м олон алдар гавъяатнууд төрөн гарсан. “Алтан гурвалжин” наадмын Шилдэг үйлчилгээний байгуулага “Есөн эрдэнэ”, Шилдэг хоршоо “Борнуур Бор толгой” хоршоо зэрэг шилдэг байгуулага хамт олонтой. Өгөөмөр багийн нийт өрхийн 70% газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэн явуулж хотын хүн амыг цэвэр экологийн баталгаат хүнсээр хангахад чухал хувь нэмрээ оруулж явна.Тус багт нийгмийн эмзэг бүлгийн 58 өрх, хагас өнчин 37, бүтэн өнчин 4  хөгжлийн бэрхшээлтэй 51 иргэнтэй. 2012 оноос багийн ИНХТ-ийн даргаар С.Мөнхбаатар тэргүүлэгч гишүүдээр М.Цэрэнчулуун, Д.Норжмаа, Б.Батболд, Ц.Сарантуяа нар ажиллаж байна. Нутаг дэвсгэрийн байрлалаараа 8 хэсэгт хуваагдан 8 хэсгийн ахлагч 3 ухуулагч томилогдон иргэдэд мэдээ мэдээлэл хүргэх ажилд хамтран ажиллаж байна.

  1. Фермийн 1-р хэсгийн ахлагч -Н.Нямсүрэн     99887046
  2. Фермийн 2-р хэсгийн ахлагч –Б.Энх-Отгон                      99270510
  3. Дэнжийн хэсгийн ахлагч Багийн ухуулагч- Д.Бадамхорлоо 88845590
  4. Хонхорын хэсгийн ахлагч   -М.Энхтуул         89266020
  5. Замын урд хэсгийн ахлагч   -Б.Дугармаа                  86158836
  6. Төвийн 1-р хэсгийн ахлагч Багийн ухуулагч- Л.Наранхүү 99916602
  7. Төвийн 2-р хэсгийн ахлагч-Т.Шинэбаяр   80701783
  8. Багийн ухуулагч   -В.Оюунчимэг                88981057
  9. Хөдөөгийн хэсгийн ахлагч-Д.Батцэнгэл      99898230     93209802

ӨГӨӨМӨР БАГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.АЛТАНХУЯГ