Эрүүл мэндийн төв

Эмнэлэгийн түүх

 Анх 1938 онд Борнуур сумын бороо голын орчим Зөвлөлтийн эмч нартай хамтран хүний бага эмчийн салбар байгуулан эмнэлэгийн үйлчилгээ явуулж эхэлсэн түүхтэй. Хүн эмнэлэг нь 1954 онд одоогийн Өгөөмөр багийн нутагт орших сүүн заводын дэргэд Бага эмч Жамбаа сувилагч Нэргүй, Лхамжав гэсэн 3 хүний бүрэлдхүүнтэйгээр гэрт үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. 1959 онд Дэнжийн эмнэлэгт 5 ортой болон өргөжсөн. 1962 онд 12 ажилтантай их эмчийн салбар болон өргөжиж Их эмч Цэрэндоржоор удирдуулан бага эмч Жамбаа сувилагч Лхамжаь нар хамтран өвчтөн хэвтүүлэн эмчилж эхэлжээ. 1968 онд сумын эмнэлэг нь үзлэгийн, хэвтэн эмчлүүлэх, угаалга, гал тогооны өрөө бүхий модон байшинд Их эмч Цэгмид эрхлэгчтэй 16 ажилтантай болсон байна. 1978 онд 1 давхар саарал тоосгон барилга бүхий эмнэлэгийн суурь тавигдан ашиглалтанд орж 1979 онд Германы тоног төхөөрөмжөөр хангагдсан байна.

Үйл ажиллагаа:

2014 оны 01 сарын 16 өдөр Улсын төсвийн 876.3 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2 давхар шинэ барилга ашиглалтанд орж үйл ажиллагаагаа явуулж байна. 2015, 2016 оны үйл ажиллагааны үзүүлэлтээрээ Төв аймагт тэргүүлэн хошой аварга хамт олон болсон. Манай хамт олон одоогоор  22 ажилтантай бөгөөд Үүнд:

  • ЭМТ-ийн Дарга С.Булганчимэг
  • Мэдрэлийн Их эмч С.Оюунцэцэг
  • Ерөнхий мэргэжлийн их эмч Б.Түмэндэлгэр
  • Ерөнхий мэргэжлийн их эмч Г.Хонгор
  • Ерөнхий мэргэжлийн их эмч Их эмч Н.Бат-Амгалан
  • Багийн эмч Н.Баттуяа, О.Ууганбилэг, Г.Алтанзул
  • НЭМАжилтан Б.Амаржаргал
  • Эх баригч Ж.Хонгормаа
  • Өдрийн сувилагч Д.Энх-Амгалан
  • Вакцинатор Ш.Наранцацрал
  • Ээлжийн сувилагч Н.Цэдэнсодном, М.Алтанчимэг, Э.Болормаа, Ч.Долгормаа
  • Статистикч бага эмч Г.Уранзаяа
  • Тогооч Б.Уранбилэг
  • Жолооч Л.Батчулуун

Үйлчлэлч Ц.Янжмаа, О.Алтанцэцэг, Ж.Баярнаадам нарын бүрэлдхүүнтэй ажиллаж байна. 2008, 2011, 2013 онуудад магадлан итгэмжлэгдэж сумынхаа үйлчлэх хүрээний хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг жигд хүртээмжтэй түргэн шуурхай үзүүлэн ажиллаж байна. Сум хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох өөрөөр хэлбэл урьдчилан сэргийлэх ажлыг гол зорилгоо болгон ажиллаж байна.

2017 оны үйл ажиллагааны үзүүлэлтээс:
Стационарт 328 иргэнийг хэвтүүлэн эмчилж нийт 2954 ор хоног ашигласан. Амбулаторит 4206 иргэнийг үзлэгт хамруулсан ба үүнээс урьдчилан сэргийлэх үзлэг 67%-ийг эзэлж байна. Жирэмсэн эхийн эхний 3 сартай хяналт 94.6%  бөгөөд сүүлийн 5 жил Эх нялхасын эндэгдэл  гаргалгүй ажилласан. Вакцинжуулалтыг 99.2%-д хүргэж тарилгат халдварт өвчин гараагүй. Эрт илрүүлгийн үзлэгийг сүүлийн 3 жил / хөхний өмөн илрүүлэх үзлэг, Артерийн гипертензийн эрт илрүүлгийн үзлэг, Чихрийн шижингийн эрт илрүүлгийн үзлэг, Умайн хүзүүний эрт илрүүлгийн үзлэг/ 95% хүртэл нэмэгдүүлсэн.